
Энэтхэг улс гангийн үйлдвэрлэлийн түүхий эд болох коксжих нүүрс нийлүүлэлтийнхээ эх үүсвэрийг төрөлжүүлэх үүднээс Монгол Улсаас нүүрс импортлох боломжийг судалж эхэлжээ.
Энэтхэг нь одоогийн байдлаар коксжих нүүрсний хэрэгцээнийхээ ойролцоогоор 85 %-ийг импороор хангадаг бөгөөд эдгээр нийлүүлэлтийн ихэнх нь Австралиас орж ирдэг.
Монгол нь далайд гарцгүй улс тул нүүрс экспортлохдоо хоёр үндсэн маршрутыг ашигладаг Оростой, эсвэл Хятадтай холбосон замаар. Гэвч Хятадын маршрутыг “урт хугацаанд найдвартай биш” гэж Энэтхэг тал үзэж байгаа нь тээвэр, геополитикийн шалтгаантай гэжээ.
Одоогоор Энэтхэгийн төрийн өмчит гангийн компани Steel Authority of India (SAIL) Монголын нүүрсний нийлүүлэлтийн техник, логистикийн боломжийг үнэлж байгаа ч “зам, тээвэрлэлт, тогтмол нийлүүлэлт” зэрэг чухал хүчин зүйлүүд нь тодорхойгүй хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: Reuters






