
Өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад хар тамхины хэрэгт холбогдсон 3 хүнийг цаазаар авчээ. Ингэснээр тус улс 2025 онд нийт 17 хүнийг цаазаар авч, рекорд тогтоосон байна. Сингапур улс нь хар тамхитай холбоотой хэрэгт хатуу ял шийтгэл ноогдуулдаг орнуудын нэг юм.
Тус улсын хуульд заасан хэмжээнээс (15 гр диаморфин, 30 гр кокаин, 250 гр метамфетамин, 500 гр каннабис өвс) их хар тамхи борлуулсан эсвэл бусдад хар тамхи дамжуулсан, тээвэрлэсэн, хэрэглэсэн нь тогтоогдсон бол цаазын ялаар шийтгүүлдэг аж.
Энэ 7 хоногт Сингапурын Үндсэн хуулийн шүүх дээр Transformative Justice Collective байгууллагын идэвхтнүүдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу цаазын ял нь Сингапур улсын үндсэн хуульд нийцсэн эсэх тухай хэлэлцэх аж. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хэлж байгаагаар цаазын ял нь Сингапурын үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх, хуулиар бүгд тэгш хамгаалагдах эрхийг зөрчиж байгаа ба Сингапур улс нь хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст цаазын ял оноодог цөөн хэдэн улсын нэг хэвээр байгааг тэд онцолжээ.
ингапурын засгийн газар цаазын ялыг халах нь илүү ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг мөн хар тамхины эсрэг чанга хуультай байх нь Сингапур улсыг дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг болоход тусалж байгаа гэдгийг онцолж байгаа аж.
Түүнчлэн 2023 онд Сингапурын Дотоод хэргийн яамнаас явуулсан санал асуулгаар сингапурчуудын 69 хувь нь хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдэд цаазын ял оноохыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан аж.






