
НИТХ-ын салбар хуралдаанууд болж, Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.
2026 оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд, суурь зарлагыг 2.616.8 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ.
Сүүлийн таван жилийн нийслэлийн төсвийн харьцуулалт:
Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах юм байна.
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Төсвийн зарлага
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд нийт зарлагын
35.1 буюу 1,514.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд,
46.7 хувь буюу 2,010.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд,
2.3 хувь буюу 100.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд,
9.5 хувь буюу 408.4 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд,
0.3 хувь буюу 13.0 тэрбум төгрөгийг 3 дүүргийн санхүүгийн дэмжлэгт,
6.1 хувь буюу 263.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Урсгал зардал
Нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон зардлууд тусгагдаж байна.
Үүнд:
- Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 132.2 тэрбум төгрөг;
- Холбогдох хуулийн дагуу 191.7 мянган ахмад настан, 37.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 8.0 мянган цагдаагийн алба хаагчдын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын зардалд 40.4 тэрбум төгрөг;
- Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт 332.2 тэрбум төгрөг;
- Сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээний зардалд 4.9 тэрбум төгрөг;
- Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд нийт 344.0 тэрбум төгрөг
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 70.0 тэрбум төгрөг;
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналт шалгалтын зардалд 52.2 тэрбум төгрөг
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 44.5 тэрбум төгрөгийг;
- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн хүн амын 2026 оны хаврын улирлын махны нөөцийг арилжааны банкны эх үүсвэрээр бэлтгэх санхүүжилтийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 8.7 тэрбум төгрөг,
- Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжийн 636 иргэнд 0.8 тэрбум төгрөг, 5.4 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 2.3 тэрбум төгрөг нийт Нийгмийн халамжийн зардалд 3.1 тэрбум төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусгасан байна.
Өмнөх жилүүдэд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд бий болсон хөрөнгийн эргэн төлөлт 34.0 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлэн, журамд заасан зориулалтын дагуу зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.
Дээрх зардлуудыг төсвийн төсөлд тооцон тусгаснаар Нийслэл, дүүргийн төсөвт нийт 1,514.2 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар төлөвлөгдөж байгаа ба 990.6 тэрбум төгрөг буюу 65.4 хувийг хотын шуудын урсгал зардал, 523.5 тэрбум төгрөг буюу 34.6 хувийг 9-н дүүргийн урсгал зардал байна.
Дүүргийн төсвийн суурь зарлагыг 2025 оны түвшнээс 6.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 523.5 тэрбум төгрөг байхаар нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгажээ.






