
Өрөг ярилцлагын энэ удаагийн дугаарт Херо Энтертайнмент ХХК-ийг Үүсгэн байгуулагч Б.Баатар оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Таныг гадагшаа зугтаасан гэсэн яриа гарсан байсан. Та хаашаа зугтаах гэж оролдсон юм бэ?
-Мэдээж гадагшаа, дотогшоо явах асуудал байна шүү дээ. Нэг сайд ямар нэгэн мэдэгдэл хийх гэж байна гээд хүлээгээд байж байхгүй.
-Та ойрын үед хууль, хяналтын байгууллагуцдад шалгуулаад байна уу?
-Ц.Элбэгдорж, Н.Алтанхуягийн үеэс эхлүүлээд л шалгуулсан шүү дээ. Бичлэгээ өөрөө цацсан, цацаагүй, төмөр замын нэвтрүүлэг хийсэн гэх мэт асуудлаар шалгуулсаар л ирсэн. Л.Оюун-Эрдэнийн үед ч шалгуулж байсан одоо ч шалгуулсаар байгаа.
-“Монгол хан” жүжиг Монголоос, Англиас хэдэн төгрөгийн санхүүжилт олсон бэ?
-Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх чинь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Тийм ч учраас би өөрийгөө миний зөв юм аа гэж баримтаа л үзүүлнэ. Хүмүүс ярихдаа намайг шууд гүтгэж байна лээ. Тэр дундаа санхүү, мөнгө гэдэг чинь өөрөө мөртэй шүү дээ.
-Рио Тинто компаниас “Эрдэнэс Оюутолгой компани руу шилжүүлсэн 20 сая ам.долларын 1.9 сая ам.долларыг Английн Аттикус компаниар дамжуулж “Монгол хан” жүжиг авсан уу?
-Аттикус компанийг Б.Энхбаяр сайдаас анх мэдсэн. “Монгол хан” жүжиг улсын төсвөөс нэг ч төгрөг авч байгаагүй гэдгийг хэлье. Л.Оюун-Эрдэнэ сайд, Ч.Номин сайд ч хэлж л байсан.


-Аттикус компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Англид болох тоглолтыг болон сурталчилгааг Oliver King гэж залуу хийсэн. Олон улсын жүжиг Японд тоглоно, Англид тоглоно гэдэг IPO босгож байгаа шиг санхүүгийн шалгалтад ордог юм байна. М.Есөнмөнхийн мөнгө, Б.Баатарын мөнгө хаанаас гарч ирэв гээд шалгалт явуулж байж болох юм байна гэх үндэслэл дээр тоглолт болдог.
Гол нь мөнгөний эх үүсвэрийг харна шүү дээ. Энэ мөнгийг хаанаас олсон юм, татвартаа тайлангаа өгсөн юм уу гэх мэт зүйлүүдийг шалгадаг. Гадуур Б.Баатар мөнгө угаасан гэх мэт зүйлүүд яриад байна. Б.Баатарт жүжгээр дамжуулж мөнгө угаах ямар ч боломж байхгүй.




Тэрнээс биш бид Аттикус компанид урилга албан ёсоор өгөөд, Аттикус компани бидэнд туслаад гүйгээд байсан юм бол байхгүй. “Монгол хан” жүжиг Англид эрэлттэй байсан, хүн бүр л туслахыг бодож байсан, хүн бүр л түгээж байсан. Тэр хүн хаана юу бичиж манай жүжгийг яаж ашиглаж байгааг бид мэдэхгүй.
-2024.01.30 өдрийн Соёлын сайд асан Ч.Номингийн тогтоолд “Монгол хан” жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлнэ гээд баталчихсан. Энэ ямар дэмжлэг авсан бэ?
-Би санхүүгийн дэмжлэг аваагүй. 100 хүнтэй жүжиг хийж байгаа учраас ажлын виз авах шаардлагатай болно. Ажлын виз авахад Соёлын яамны бичиг хэрэгтэй болно, Гадаад харилцааны яамны бичиг хэрэгтэй болно. Ийм л бодлогын дэмжлэг үзүүлсэн.
Ч.Номин сайд Англид сурсан гээд, Англитай холбоотой гээд, Англи компаниас ямар нэг зөвлөгөө авсан гээд би энэ жүжгийг хийсэн юм биш.
Монголдоо жүжиг тоглогдсон. Монголд эрэлт ихтэй байсан. Манай продюсер А.Баярцэцэг Английн театрт жүжиг үзээд “Монгол хан” жүжгийг тэнд тоглох ёстой гэдгийг санал болгоод, West End гэх газар санал тавьж байсан. Ингээд би West End гэх газартай холбогдож байсан.
West End -ийг дэлхийн жүжгийн төв гэж үздэг. Үүн дээр сонгодог маркетинг хийнэ гэвэл бүтэхгүй. Бидэнд хамгийн хямд аргаар маркетинг хийх боломж нь сошиал сүлжээ байсан. Тэр нь яах вэ гэхээр олноороо алхах, алдарт Лондонгийн талбайд бүжиглэх гэх мэт зүйлүүд маркетинг хийж тасалбараа хурдан зарах арга шүү дээ.


“Монгол хан” жүжиг Англид тоглоход хоёр сая паунд зарцуулсан байна. Үүнээс нэг сая паундыг М.Есөнмөнх гаргасан байна, Херо энтертаймэнт 500 мянган паунд гаргасан байна, бусад продюсерууд нийлээд 500 мянган паунд гаргасан байна. Нийт хоёр сая паунд гэсэн үг. Үүнээс 700 мянган паундыг тоног төхөөрөмжийн зардалд гаргасан байна.
Миний хувьд хөрөнгө оруулсан 500 мянган паундаа тайлбарлая. Би “Хас” банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээлийг 2023 онд авсан. Монгол улсад тоглосон жүжгээс дөрвөн тэрбум төгрөг олж татвар, цалин, хөлсөө төлөөд 565 сая төгрөгийн ашиг олжээ. Ингээд миний 500 мянга паунд бүрдээд хөрөнгө оруулсан.
-Мөнгө гаргуулахдаа нууцын тамга хуурамчаар дарсан гэсэн. Соёлын яамаар дамжуулж мөнгө угаадаг юм уу?
-Оюу толгой компанитай холбоотой 126 хуудас тайлан дунд “Монгол хан” гээд яаж яваад ч орчихсон юм. Тэрийг нь түүж аваад мөнгө угаажээ гэх мэт зүйлүүд яриад байгаа.
Би шалгуулах гээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгчихсөн. Б.Энхбаяр сайд нэхэмжлэхээ очиж гардан авах ёстой. Б.Баатар үнэхээр мөнгө авчихсан бол хариуцлага хүлээгээд шоронд оръё. Хэрэв хүн гүтгэсэн бол тэр хүн хариуцлага хүлээх ёстой шүү дээ.
Хуульч хүн чинь ёс зүйтэй байх ёстой шүү дээ. Зарим нэг хуульчдыг хараад байхад нэг том алдаа байдаг юм байна. Өөрийнхөө аргументийг зөв болгож ярих гэж зүтгэсээр юу ч ярьсан хүн итгэхээр ярьдаг. Б.Баатар мөнгө идчихсэн юм байна. Аттикус компанийн хүн жүжиг үзээд надтай холбоотой болно гэвэл утгагүй асуудал шүү дээ.
-Та “Гэрэгэ тауэр”-ийн 14, 15 давхрыг дээрэмдэж авсан уу?
-Худлаа үгийг сонсоод байхаар сүүлдээ хэлэх үг олдохгүй болдог юм байна.
15 давхрыг 2017 оноос хойш түрээсэлж байсан юм. 2018 онд гэрчилгээ нь гарсан байдаг. Би нэг тэрбум 500 саяар аваад 500 саяыг бартераар хийж байсан.
14 давхрыг худалдаж авахын тулд байнга хамтран ажилладаг Хас банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээл авч байж худалдаж авсан.


-Би ганц Х.Баттулгатай хамтарч ажиллаж байгаа юм биш шүү дээ. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай хамтарч л байсан.
Төмөр замтай холбоотой нэвтрүүлгийг хийх нь зөв байсан гэж боддог. Заавал хүний эрхийг зөрчсөн асуудал дээр дуугарч байх ёстой, заавал үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа бүхний төлөө дуугарч байх ёстой. Би ийм л нэвтрүүлэг хийдэг хүн. Сүүлдээ Б.Энхбаяр сайд намайг нэвтрүүлэг хийж цацсан гэж байна лээ. Би нэвтрүүлэг л хийдэг хүн шүү дээ.
Херо энтертаймэнттэй холбоотой хүмүүс шалгагдаж байгаа. Одоогоор цагдан хоригдсон хүн байхгүй байна. Хүн болгон өөрийнхөө үгийг хэлж байх хэрэгтэй Засгийн газрын эсрэг дуугарч чаддаг байх ёстой гэж боддог. Сонгуулиар өөрийгөө сурталчлан таниулах, тухайн дүрээ хүмүүст илүү түгээхийн тулд тодорхой ажлууд хийх нь тодорхой. Энэ өөрөө хуулиар зөвшөөрөгдсөн зүйл.
Яагаад Б.Баатар гэж хүн муу хүн болов оо гэж бодоод үзэхээр “Баялгийн сан” гэж нэвтрүүлэг хийснээс боллоо гэж үзэж байна. Баялгийн сан бүх нийтээрээ хүртээмжтэй хүртье гэсэн санааг зөв гэж үзсэн. Энэ чинь миний иргэний үүрэг шүү дээ саяхан ерөнхийлөгч маань “Баялагтаа Эзэн Монгол” гэж уриа дэвшүүлээд ерөнхийлөгч болж байсан. Тэр үед дэмжиж л байсан тэр утгаараа нэвтрүүлэг хийсэн.
-Экс ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр ажилладаг байсан. Ерөнхий сайд байсан Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга хоёрын хооронд гүүр болж холбон Х.Баттулга гэж хүний захиалгаар MCS компани руу дайраад байгаа юм уу?
-Төмөр замын нэвтрүүлгийг хийхэд хоёр талын бүх хүмүүс оролцож чухал зүйлүүдийг ярьж байсан байх. Тэр нэвтрүүлэг тухайн үедээ маш зөв нэвтрүүлэг болсон гэж боддог юм.
Бидний муудалцаад байдаг Тавантолгойг 100 жилээр гаднынханд өгөх гэж байсныг зогсоож чадсан, Төмөр замын нэг бодлоготой болж чадсан.
–Сонгууль бүрээр С.Зориг агсны аллагатай холбоотой нэвтрүүлэг бэлтгэж цацдаг. Зорилго нь юу вэ?
-Хар багаасаа сурч хөдөлмөрлөөд хүмүүсийг хараад хажууд нь байгаад “Би тэрийг хийх юмсан, энийг ингээд хийчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл надад байдаг.
Н.Энхбаярын “Монгол тулгатны 100 эрхэм”-ээс болоод бөөн асуудалд ороод тухайн нэвтрүүлгийг гаргахгүй, нэвтрүүлгийн хар материалыг маш олон нөлөө бүхий хүмүүс зарчих гэхэд би зараагүй.
2016 онд манай Херо энтертайнментаас материалууд алдагдаад Н.Энхбаяртай холбоотой бичлэгүүдийг намайг задалсан гээд л. Би энэ бүхнийг хийгээгүй гэдгээ нотлох ёстой шүү дээ.
Дараа нь учир шалтгааныг нь олоход С.Зоригийн хэрэг дээр тусгай ажиллагаа хийх Прокурорын зөвшөөрөлтэй Тагнуулын байгууллагын ажилтнууд авсан байсан. Түүнийгээ 2021 онд хүлээн зөвшөөрсөн шүү дээ.
Яагаад С.Зоригтой холбоотой нэвтрүүлэг хийсэн бэ гэхээр. Сонгуулиар маш олон хүн нээлттэй болж эхэлдэг. С.Зоригийн хэргээс олон хүн айдаг юм байна. Б.Булган 27 жил, Т.Чимгээ 8 жил. Энэ бол маш том хүний эрхий зөрчил байсан болохоор бид дуугарахгүй бол болохгүй юм байна гээд нэвтрүүлэг хийсэн.
Ц.Амгаланбаатар өмгөөлөгч нараараа дамжуулаад яриа өгье, би гүтгэсэн хүн нь байна гээд байхад бичиж авахгүй байвал тэр найруулагч тэнэг биз дээ.
-Таны тархи угаалтын нэг ажил бол Ковидын үеийн өндөр өртөгтэй “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зардлыг хэн төлсөн бэ?
-Тухайн цаг үед цар тахлын үе байсан учраас мэдээллийг эмх цэгцтэй хүргэе, нэг редакцын бодлоготой ажиллая гэж бодсон.
–Ковидын үед “Хүүхдийн төлөө фонд”-оор дамжуулж мөнгө угаасан гэдэг шүү дээ. Олон нийтээс цугласан хандив хаана байна вэ?
-Тэр үед М.Есөнмөнх, С.Чулуун нартай хамтарч 30-аад жил орхигдоод байсан Хүүхдийн төлөө фондоо эргэн сэргээе гэж яриад томоохон хэмжээний хандивын тоглолт хийж, тухайн шөнөдөө 2,2 тэрбум төгрөгийг олсон байдаг юм.
Тухайн үедээ А.Ариунзаяа сайдын мэдэлд хандивын мөнгө цугларсан дансыг шилжүүлж өгөхөд сүүлд нь таван тэрбум төгрөг болсон гэж А.Ариунзаяа сайд хэлж байсан. 2025 онд Л.Энх-Амгалан сайд “Зөв зүйтэй ажил болжээ” гээд шагнал өгч байсан.
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү танайд хэдэн төгрөгийн цалинтай ямар ажил хийдэг байв?
-Манайд нэг хэсэг ажиллаж байсан. Аялал жуулчлал, энтертайнмент чиглэлээр бизнес хийнэ гээд гарсан.
-У.Хүрэлсүх ерөнхийлөгчтэй хамт М.Энхболдын эсрэг нэвтрүүлэг хийж байсан. Тухайн үед ямар нэвтрүүлэг хийж байсан бэ?
Алдарт Б.Хурц генералын гүйцэтгэх ажиллагаа хийж бичлэг дэлгэсэн асуудал шүү дээ. Би Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгууль дээр ажиллаж байсан мэдээж тэр талдаа л ажиллана шүү дээ.






