Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Гарцгүй газраар зам хөндлөн гарч явсан өндөр настай иргэнийг мөргөж, амь насыг нь хохироожээ
Зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж, амь насыг нь хохироосон зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Хүннү моллын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байжээ. Тус хэргийг ТЦА-нд шалгаж буй юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар явган зорчигч иргэн нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан ажээ.






