Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Амбулаторид суурилсан тандалтын нэгжүүдэд 278,998 хүн хандаж тусламж үйлчилгээ авснаас 11.9% (33,269) нь томуу, томуу төст өвчинтэй байж, өмнөх долоо хоногоос 5.2%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 4.3%-иар тус тус их байна.
Нийт томуу, томуу төст өвчний
– 64.2% (21,380) нь орон нутагт,– 5.8% (11,889) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор
– 82.6%-ийг 15,– 39.1%-ийг 0-5 хүртэлх насныхан эзэлж байгаа ба амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн– 85.8%-ийг 15,– 63.2%-ийг 0-5 хүртэлх насныхан эзэлж байна.
Лабораторид суурилсан тандалтаар 206 сорьц цуглуулан шинжлэхэд 64.5 хувьд вирус эерэг тодорхойлогдож, өмнөх 7 хоногоос 9.2 хувиар нэмэгджээ. Үүний дотор A(H3N2) вирус 73.7 хувьд илэрч, өмнөх 7 хоногоос 13.2 хувиар нэмэгдсэн ба амьсгалын замын синцитиаль вирус 12 хувь, 15.3 хувьд бусад төрлийн вирус илэрч байна.
Нийт 6,557 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 42,4% (2,779) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Эмнэлэгт 2,823 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85.6% (2,416) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Орон нутагт нийт 3,393 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 27.9% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байгаа ба 85.1% нь хүүхэд, 14.9% нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлтээр 379 ор дэлгээд байна.Нийслэлд нийт 3,164 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагаас 57.9% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай. Үүнээс 87.9% нь хүүхэд, 12.1% нь насанд хүрэгчид байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын нөхцөл байдлын улмаас нэмэлт 468 ор дэлгэн ажиллаж байна.
Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байна.
Эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагаас 70.8% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,445 хүн үзүүлснээс 1,904 нь томуу томуу төст өвчний шалтгаантай байна.
Орон нутагт: Нийт 979 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 61.7% амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.
Нийслэлд: Нийт 2,959 хүүхэд хүлээн авах, яаралтай тусламжаар үйлчлүүлсэн байгаагаас 81.1% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.






