Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болж өндөрлөлөө. Тус барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хорооны бөх улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэв. С.Сүхбат зааны хувьд 2024 онд Улс тунхагласны өдрийн баярын барилдаанд түрүүлж байв. Ийнхүү энэ жил хоёр дахь удаагаа түрүүллээ.
“Улс тунхагласны баяр”-ын барилдааны түрүү бөх С.Сүхбат улсын наадмын дэвжээнд гаргаж байсан амжилтаас дурдвал,
| Он | Амжилт | Бөхийн тоо |
|---|---|---|
| 2023 | АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр дөрөв, улсын заан Д.Анараар тав, улсын заан М.Лхагвагэрэлээр зургаа даван начин цолыг алгасан ” Улсын харцага ” цолыг хүртсэн. | 512 |
| 2024 | АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд М.Бадарч сэргээш хэрэглэсэн байсан нь тогтоогдсон тул бүх давааг хүчингүй болгож улмаар 7-ийн даваанд өвдөг шороодсон улсын харцага С.Сүхбатад Улсын Заан цол олгосон. | 5 |
“Улс тунхагласны баяр”-ын барилдаанд түрүүлж байсан бөхчүүдийг танилцуулъя.
- 2024 – улсын заан С.Сүхбат
- 2023 – улсын заан Б.Бат-Өлзий
- 2022 – улсын аварга П.Бүрэнтөгс
- 2021 – улсын арслан Б.Орхонбаяр
- 2019 -улсын начин Н.Баярбаатар
- 2018 – улсын гарди Б.Гончигдамба
- 2017 – улсын аварга Ч.Санжаадамба
- 2016 – улсын аварга Ч.Санжаадамба
- 2015 – улсын заан Ч.Санжаадамба
- 2014 – улсын аварга С.Мөнхбат
- 2013 – улсын заан Ч.Санжаадамба
- 2012 – улсын арслан П.Бүрэнтөгс
- 2011 – улсын гарди Н.Ганбаатар
- 2010 – цэргийн арслан Ч.Санжаадамба






