
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа.
Тодруулбал, энэ сарын 24-ны өдрийн байдлаар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх сараас 0.3 хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ. Тухайлбал, хонины ястай мах 0.1 хувь, сонгино 4.5 хувиар буурсан аж. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16444 төгрөг, үхрийн мах кг 20628 төгрөг, ямааны мах кг 13325, сонгино кг нь 3845 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966, дотоодын төмс кг нь 2513 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар хонины мах кг нь 13631 төгрөг, үхрийн мах кг 17692төгрөг, ямааны мах кг 11951 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2766 төгрөг, сүү /задгай, литр/ 4516 төгрөг, элсэн чихэр кг 4154 төгрөг, цагаан будаа кг 4091 төгрөгийн үнэтэй байгаа аж.
Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2803 төгрөг, А-80 /литр/ 2635 төгрөг, дизелийн түлш /литр/ 3441 төгрөгийн үнэтэй байна.






