Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

ХБНГУ-ын Дортмунд хот өнгөрсөн даваа гарагт дэлхийн хамгийн өндөрт тооцогдох Зул сарын модныхоо гэрлийг асаажээ. 1200 Норвег гацуураас бүтсэн Зул сарын модны гэрлийг асаах ёслолын үйл ажиллагааг үзэж сонирхохоор гадаад дотоодын олон зуун жуулчид Дортмунд хотын төв талбайд цуглажээ.
45 метр өндөр, 40 орчим тонны жинтэй уг модыг 138 мянган LED гэрлээр чимж, оройд нь 4 метр өндөр сахиусан тэнгэрийн элчийг байршуулжээ.
Дортмунд хот 1996 оноос хойш төв талбайдаа Зул сарын мод асааж, Зул сарыг яармаг худалдаа зохион байгуулж иржээ.
Эх сурвалж: NDTV






