
МУБИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн оюутнууд энэ сарын 23-нд “Дулаахан савар” нэртэйгээр UB Shelter амьтны асрамжийн газрын 70 муурны оромжийг цэвэрлэн тохижуулж, цуглуулсан хандивын мөнгөөр амьтдын хоол хүргэх сайн дурын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Өдөрлөг 11:00–15:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд оюутнууд асрамжийн дотор талд их цэвэрлэгээ хийж, муурны үүр, хооллох орчныг сайжруулах, ариун цэвэр хангах зэрэг өдөр тутмын ажилд туслав. Тухайн өдөр асрамжийн газрын ажилтнаас ярилцлага авч, видео бичлэг болгон баримтжуулав .Тус салбар нт 70 муур, 20 нохой асардаг.Өвлийн улирал ойртох тусам тэжээл, дулаалга, орчны цэвэрлэгээний хэрэгцээ эрс нэмэгддэг байна. Оюутнуудын зүгээс цуглуулсан хандивын мөнгөөр муур, нохойны хоол болон шаардлагатай зүйлсийг авч хүргэсэн нь асрамжийн газарт бодит дэмжлэг болсон гэж Ub Shelter-ийн үүсгэн байгуулагч онцоллоо






