
Өрөг нэвтрүүлгийн энэ дугаарт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар оролцлоо.
–Намынхаа нүүрсний хулгайч нартаа хариуцлага тооцож чадах уу?
-Монгол ардын нам улс төрийн томоохон хүчин шүү дээ. Нөгөө талдаа олон мянган гишүүнтэй амьд организм, нийгмийн бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Тийм ч учраас олон түмний итгэлийг авсан улс төрийн хүчний хувьд нийгэмд болохгүй байгаа авлига хээл хахуультай бүх талаараа тэмцэх ёстой гэж сүүлийн жилүүдэд маш ихээр ярьж байгаа. Энэ хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах, зохион байгуулалтыг арга хэмжээ авах чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа.
Нэг хүнийг барьж хорьсноороо авлига буурахгүй. Авлигал үүсгэж байгаа хөрс сууриудыг эрх зүйн хүрээнд байгүй болгох ёстой.
Монгол Ардын намын хувьд намын дүрэмдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүд дээ хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлдэг заалтыг намын дүрэмдээ оруулсан. Хэдий эрх баригч хүчин гэсэн ч дотроосоо нийгэмд болж, бүтэхгүй асуудлаар парламент дээр нээлттэй сонсгол явуулахаас эхлээд олон ажлууд хийгдэж байна.
2023 оны “нүүрсний сонсгол” дээр өнөөдрийн яригдаж байгаа “Адменирал”-тай холбоотой асуудлууд яригдаж л байсан. Тийм учраас дээрх асуудал хууль шүүхийн байгууллагаар эцэслэгдэн шийдэгдэх ёстой.
-Та У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүн, Г.Занданшатар, Н.Учрал нар танай фракц. Танай намыг ерөнхийлөгч удирдаад байна уу?
-У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хүн гэхээс илүү хамтран зүтгэгч гэж хэлэх нь зөв байх.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч 1990 оны үеэс эхлэн Монгол Ардын Намд орж ирж улс төрийн ажилтнаас гараагаа эхэлсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл залуучуудын байгууллагыг байгуулахаас эхлээд намын бүх шатны байгууллагад ажиллаж ирсэн.
Тийм ч учраас Монгол Ардын Намын тэргүүнд явж байгаа хүмүүсээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй хамаатуулахгүй байх нэг ч хүн байхгүй.
-Б.Энхбаярыг намаас нь хөөчихсөн хэр нь Хууль зүйн сайдаар ажиллуулаад байгаа. Энэ асуудлаа хэрхэн шийдэх вэ?
-Засгийн газрын гишүүд бүгд Монгол Ардын Намын гишүүн байна гэсэн заалт байхгүй. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэх талаар Ерөнхий сайдын бүрэн эрхэнд тусгаж өгсөн байгаа.
Б.Энхбаяр гишүүний хувьд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой ийм нөхцөл байдал үүссэн. Ойрын хугацаанд Б.Энхбаяр гишүүний асуудлыг Монгол Ардын Намын, Хяналтын ерөнхий хороо асуудлыг эргэн авч үзэх байх гэж харж байна.
-2024 оны сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр танд мандат өгөөгүй юу?
-2024 оны сонгуулиар Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн тойрогт нэр дэвших бодол байсан. Би өөрөө Архангайд төрж, Өвөрхангайд өссөн. Өвөрхангай аймгаас ч олон удаа сонгогдож байсан.
Улс төр гэдэг чинь багийн тоглолт шүү дээ. Тийм ч учраас намын удирдлагын түвшинд ажиллаж байсан хүмүүс намайг намын гал тогоог удирдаж явах нь зүйтэй гэж үзсэн.
-Танай нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг өрсөлдүүлэх вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар 50-иас дээш настай хүмүүс оролцдог. Одоогийн байдлаар парламентад суудалтай таван нам нэр дэвшүүлэх боломжтой. Эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно.
Ерөнхийлөгчийн сонгуулийн цикл эхэлчихсэн явж байна. тухайн үед хэн рейтинг өндөр байна гэх мэт судалгаанууд явагдана, намын анхан шатны байгууллагуудаас эхлээд хэлэлцүүлгүүд явагдана. Нам ялахын тулд сонгогчдын итгэлийг хүлээж чадах нэр дэвшигчийг дэвшүүлнэ дээ.
-Монгол Ардын Намын их хурлаар дүрмээ шинэчлэхдээ МАН-ын дарга Ерөнхий сайд байна гэдэг заалтаа өөрчлөөгүй үлдээсэн. Намын даргаа УИХ-ын дарга болголоо. Намын дүрэмтэйгээ зөрчилдөөд байгаагаа яаж шийдэх вэ?
–Намын үндсэн дүрэмд юу гэж заасан байдаг вэ гэхээр. “Парламентын сонгуульд Монгол Ардын нам ялбал намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшинэ” гэсэн заалт байдаг. Улс төрийн нөхцөл байдал, төр засгийн тогтвортой үйл ажиллагаа юу юунаас илүү чухал байгаа.
Манай нам нэг хүнээ намын дарга, ерөнхий сайд, их хурлын дарга болгохоос илүү улс орны тогтвортой байдлын асуудал гадаад, дотоод нөхцөл байдал гээд олон зүйлээс шалтгаалж манайх шиг оронд маневр хийж байх ёстой.
Үндсэндээ бид шинэ Засгийн газраа байгуулаад, шинэ Ерөнхий сайдаа томилоод дөрвөн сар болж байна шүү дээ. Намын даргыг Ерөнхий сайд болгоно гэвэл дахиад Засгийн газар байгуулна. гэтэл гадаа өвөл болж байна.
Дараагийн парламентын хувьд ийм зарчим барьж явна гэвэл зөв. Өнөөдрийн хувьд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад цаг үе нь мөн үү? биш үү?
Хавар долларын ханш өсөөд эхэлчихсэн, имфляци өсөөд эхэлчихсэн амаргүй үед Г.Занданшатар Ерөнхий сайд болж валютын нөөц 5,9 тэрбум давлаа, имфляцын түвшин зорилтот түвшинд бууж ирлээ.
Яг энэ цаг үед гадаад дотоод харилцаагаа бодвол, нийгэм эдийн засгийг авч явж байгаа нөхцөл байдлыг харсан ч засгийн газрыг тогтвортой ажиллах нь зүйтэй гэж Монгол Ардын Нам үзсэн.
Нэвтрүүлэг бүтэн үзэх:







том том хуцнаа бас шүүхээ л шударга болго