
Төрийн хямралд хүрэх дөхсөн түшээдийн сандал суудлын хэрүүлийн дундуур парламентын танхимын гишүүд хоёр талцаж, дэмжиж байгаа хүнээ өмөөрч ард түмнээсээ итгэл авч сонгогдсоноо умартан улс төрийн хэрэгсэл болж сар гаруй гүйцгээсэн.
Харин тэд өдгөө шагналаа хүртэх нь хүртэж, шавартаа унах нь унаж байна.
Үүнийг тодорхой харуулах улс төрийн томилгоонууд ойрын өдрүүдэд эрчимтэй хийгдэж байна.
МАН-ынхан Их хурлаа хийж, сайн муугаа дуудалцаж байсан 2-ыгоо жагсаалтаасаа хасч, шинэ хүн Н.Учралыг намын даргаараа сонгоод, томилчихсон. Энэ нь өнөө 2-ын хэн хэнд нь ашигтай хувилбар байсан.
Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал намын даргаар сонгогдож, араас нь УИХ-ын даргаар томилогдсон. Энэ томилгооноос хойш орон гарсан томилгоо ар араасаа хийгдэж байна.
УИХ-ын дарга болсон Н.Учралын орон Тэргүүн шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг томилохоор болж, харин ХХААХҮ-ийн сайдын оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг томиллоо. М.Бадамсүрэн гишүүний хувьд хөдөө төрж, өссөн бөгөөд УИХ-д Дорнод аймгийн Засга даргаар ажиллаж байсан. 2024 оны УИХ-ын сонгуульд тухайн орон нутгаасаа сонгогдон гишүүн болсон.
Улс төрийн сандал суудлын төлөөх тэмцэл дунд эрх баригч намын удирдлагууд хуваагдан, үүнийх нь хор нөлөө Монгол Улсын Засгийн газар, шадар сайд С.Амарсайханыг огцруулах эсвэл ажлаа өгөхөд хүргэсэн. Үүнтэй зэрэгцэн дараагийн шадар сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн нэр шадар сайдад яригдаж эхлээд удалгүй уг албанд томилогдсон. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Төсвийн байнгын хорооны даргаар томилогдлоо.
Улс төрийн тоглоомонд “Цодгор хүү” бол УИХ-ын даргаа унагахад гол үүрэг гүйцэтгэсэн Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн нарын гишүүд гүйцэтгэсэн ажилдаа тохирох шагнал болгож, төрийн түшээгийн албаа лавшруулж авлаа.







Энэ эмэгтэй ч хүний хог, албан тушаалын боол юм даа…