
Өмнөд Солонгосын домогт жүжигчин Ли Сүн Жэ 91 насандаа таалал төгсжээ
БНСУ-ын кино урлагт 65 жил зүтгэсэн, домогт жүжигчин Ли Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө.
Солонгосын дайн болохоос өмнө 4 настайдаа эмээ өвөөгийн хамтаар Сөүлд нүүж ирж байсан тэрээр Сөүлийн ахлах сургуулийг төгсөж, нэр хүндтэй Сөүлийн их сургуульд гүн ухаан судлалын чиглэлээр сурч байжээ. Ли Сүн Жэ 1960 онд KBS телевизийн шалгаруулж авсан анхны жүжигчдийн нэг болж, жүжигчний карьераа эхлүүлж байжээ.
Өмнөд Солонгосын хамгийн ахмад жүжигчний нэг байсан юм. Жүжигчний карьераас гадна 1992 онд Ли Сүн Жэ БНСУ-ын Ардчилсан Либерал намаас нэр дэвшин, парламентад сонгогдож, давхар Ардчилсан Либерал намын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Телевизийн олон ангит кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ алдартай тэрээр театрын бүтээлүүдэд ч тоглосоор иржээ.






