Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Алтан цом”-ын гуравдугаар тойргийн барилдаан ирэх сарын 14-нд болно
Монголын Үндэсний бөхийн холбооноос “Алтан цом” -ын төлөөх барилдааныг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн жил аймаг аймгаараа баг болж өрсөлддөг байсан бол энэ жил өөрчлөлт орсон. Мөн тухайн жилийн чансааг тэргүүлсэн бөхчүүдээс сугалж багаа бүрдүүлсэн найман баг өрсөлдөж буй.
Тус барилдаан гуравдугаар тойрог эхлээд түр завсарлаад байсан бол тойргийн сүүлчийн хэсгийн барилдаан ирэх сарын 14-нд ням гарагт 14:30 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Энэ хэсэгт Хамаг Монгол- Хубилай, МCS Энержи – АПУ Скайтел гэсэн багууд барилдах юм.
Багуудын бүрэлдэхүүнийг танилцуулъя
“MCS” группийн “МСS – Энержи” багт:
- Улсын арслан Э.Батмагнай
- Улсын харцага Н.Золбоо
- Улсын харцага Ц.Мөнхбаяр
- Улсын начин Х.Цогтгэрэл
- Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
- Аймгийн арслан Ц.Төмөрцоож
- Аймгийн арслан Ч.Алтангэрэл
- Аймгийн арслан Д.Аззаяа
“Хэрэйд” ХХК-ийн” Хүлэгү” багт:
- Улсын заан Д.Анар
- Улсын заан Б.Серик
- Улсын харцага Г.Бадрах
- Улсын харцага Э.Даш
- Улсын начин Д.Цэрэнтогтох
- Аймгийн арслан Е.Көптилек
- Аймгийн арслан Н.Намнансүрэн
- Цэргийн арслан Б.Өлзийсайхан
“АПУ & СКАЙТЕЛ” ХК-ийн “АПУ, Скайтел” багт:
- Улсын арслан Б.Орхонбаяр
- Улсын харцага Б.Цэдэнсодном
- Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
- Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
- Аймгийн хурц арслан Б.Очирхүү
- Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
- Аймгийн арслан Э.Баасанжав
- Аймгийн арслан О.Баярбаасан
“Алсын жим” ХХК-ийн “Хамаг Монгол” багт:
- Дархан аварга Н.Батсуурь
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын харцага О.Наранбаатар
- Улсын начин Л.Энхсаруул
- Аймгийн арслан Ө.Батсуурь
- Аймгийн арслан Б.Төмөрбаатар
- Аймгийн арслан Г.Цоггэрэл
- Аймгийн заан Т.Батсүрэн






