
Тавдугаар цахилгаан станц төслийн нөлөөлөлд өртсөн 19 нэгж талбарыг чөлөөлжээ
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ДЦС 2”-ын үнсэн сангийн 26 га талбайд барих тавдугаар цахилгаан станц төслийн хэрэгжилтэд шаардлагатай хууль эрх зүйн болон техникийн үндэслэл бүрэн хангагдаж, төслийн нөлөөлөлд өртсөн нийт 26 нэгж талбар байгаагаас өнөөдрийн байдлаар 19 нэгж талбарыг чөлөөлжээ. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь 300 мегаватт цахилгаан, 340 гигакалор дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Түүнчлэн нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай цахилгаанаар хангах нөхцөл бүрдэнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.






