Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Т.Баянжаргал бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болжээ
Испанийн Санта Сусана хотод IFBB буюу Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ.
Тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд Т.Баянжаргал түрүүлж, алтан медаль хүртлээ. Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хатуужил, үзэсгэлэн гоогийн илэрхийлэл болсон тэрээр боломжгүй зүйл үгүйг харуулсан байна.

Уг спортоор хичээллээд хоёр жил гаруй болж буй энэ бүсгүй энэ жил 35 тамирчин өрсөлдсөн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд манлайлсан юм.








