
Өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн аймгийн нутгуудаар их хэмжээний цас орсон. Зарим нутгаар 30 градус хүртэл хүйтэрч байна. Эл өдрүүдэд бэлчээртээ гарсан бог мал хотондоо эргэж ирж чадахгүй осгож байгаа талаар Өвөрхангай аймгийн малчин Ч.Чинзориг ярьж байна.
-Сайхан өвөлжиж байна уу? Өнгөрсөн хэдэн өдөр их хүйтэрлээ. Мал хуйнд нь дажгүй юу?
-Амны билэг бодоод сайхан өвөлжиж байна л гэе. Өвлийн сар дөнгөж гарч байхад мал бээрээд эхэллээ. Саяын хэд хоног бэлчээртээ гарсан бог мал гэртээ эргэж ирж чадахаа байлаа. Зарим нь хотондоо дарагдаж байна. Зарж борлуулъя гэхээр 80 мянгаар авъя гэх юм. Өвөл дөнгөж эхэлж байхад үхээд эхэллээ. Яамаар ч юм дээ.
– Өвс, тэжээлийн нөөцөө хангаж чадаагүй юу?
-Энэ намар мал үнэд орсонгүй ээ. Өвс, тэжээл хангалттай сайн бэлдэж чадаагүй байна. Тэглээ гээд хэндээ ч гомдох вэ дээ. Арьс ширэн дээрээс хэдэн юм нэмж авъя гэсэн чинь бас л үнэгүй шахам болж, ёстой горьгүй байна.
-Сая хүйтэнд хэдэн мал хоргодов? Нууц биш бол?
-Өч төчнөөнөөрөө хоргодсон юм бол байхгүй. Харин бэлчээртээ гараад осгосон тохиолдол байна. Ганц нэг төлөг борлон дарагдлаа. Уг нь шөнө эргэж тойроод байгаа хэрнээ л дарчихлаа. Зун тарга тэвээрэг авч чадаагүй нэг хөгшин үнээ үхлээ, бусдаар гарз хохирол гайгүй л байна. Гэхдээ дөнгөж өвлийн сар гарч байхад ингэж байгаа юм чинь цаашдаа яана даа л гэж бодох юм.
-Танд баярлалаа.
Нэмэлт: Өнгөрсөн амралтын өдөр Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 5 суманд бүртгэгдсэн төөрсөн, сураггүй болсон 15 иргэний эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олсон юм. Иргэдийн ихэнх нь малаа хариулж яваад болон автомашинтайгаа зорчиж яваад төөрч, сураггүй болсон байжээ. Тиймээс иргэдийг замд гарахдаа анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.







арчаагүй залхуу байгаагаа мэдэж “ ТООНД биш ЧАНАРТАЙ мал сүрэг” өсгөхөд анхаар! Арчаагүйдээ үхүүлсэн малаа төр засаг ард түмний хөлс хүчээр олсон татварын мөнгөөр төлүүлэх гэж бүү оролд!!!!!!!