
Б.Эрдэнэсүхэд 22 жилийн турш хүчирхийлүүлсэн гэх эхнэр О.Нарангарав нь өмгөөлөгчийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Хохирогч О.Нарангарав: “Б.Эрдэнэсүх нь ямар нэгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй юм шиг, харгислал хийж байгаагүй юм шиг, цав цагаан цаас мэтээр худал мэдээлэл түгээж, цахим орчинд хүнийг гутаан гүтгэн доромжилж буйд харамсаж байна. Үүнтэй холбоотойгоор Сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлгээр хэлж дурдаагүй хэд хэдэн зүйлсийг ярихаас өөр арга зам үлдсэнгүй. Үүнийг баримт, нотолгоотой, үнэн мөнөөр нь хэлье гэж шийдлээ. Олон жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, үр хүүхдүүдийг маань ч гэсэн дарамталж, өдийг хүрсэн.
Бид хоёр 17 настайгаасаа хамт амьдарч, 4 сайхан хүүхдийн эцэг, эх болж, мөн хоёр сайхан ачтай болсон байна. Гэтэл Б.Эрдэнэсүх нь улс төрд орж, нэр нөлөө бүхий хүмүүсийг маш олон танилтай болж, үүнийхээ хүрээллээр мөн найз нөхөд, ах дүү нарынхаа дэмжлэгээр уг хэргүүдийг замхруулах, шалгахад нь саад учруулж, аль болох нуун дарагдуулах ийм үйл ажиллагаануудыг явуулж байна гэж би хардаж байгаа.
Яагаад гэвэл миний хамрыг 2024 оны 4 дүгээр сард хугалсан. Хугалсан шалтгааныг тодотговол УИХ-д дэвших зорилгоор утааны тухай контент бэлдэж байх үйл явцдаа өөр сэтгэлд хүртлээ ярьж чадсангүй гэж бухимдаж, намайг зодож, хамрыг маань хугалсан. Ингээд ууган хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орсон боловч цагдаа, хүчний байгууллагаас ийм асуудал дээр байцаалт авдаг юм билээ. Үүнээс айж эмээгээд, УИХ-д дэвших эрхийг нь түтгэлзүүлчих яах вэ, үүнээс болоод миний амь нас, цаашлаад үр хүүхдүүдийн минь амь нас, эрүүл мэнд эрсдэлд орчихвол яах вэ гээд тус эмнэлгээс зугатсан.
Ингээд Б.Эрдэнэсүх өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан намайг “Гурван гал” эмнэлэгт 2024 оны 04-р сарын 04-ний өдөр хэвтүүлж, хамар ясны хугарал эмчлэх хагалгаанд оруулсан байдаг. Тус эмнэлгийн хамар, ясны хугарал гээд дүгнэлт нь хүртэл байгаа. Гэтэл цагдаа, шүүхийн байгууллагад сая энэ баримт нотолгоог өгтөл, дүгнэлт нь “хөнгөн зэрэг” гэж гарсан. Энэ нь уг хэргийг нуун дарагдуулж, замхруулах гэсэн санаатай үйлдэл. Цагдаа, шүүх, хүчний байгууллагынхан гэр бүлийн хүчирхийллийн энэ ноцтой хэргийг авч хэлэлцэхгүй, тоохгүй байна.
Б.Эрдэнэсүх нь намайг чи хэн ч биш шүү, чамайг яавал ч яаж чадна. Чамайг үргэлж Эрдэнийн эхнэр шиг болгоно. Өөрийг чинь шалзална, түлнэ, хүчил цацна, нүдийг чинь ухаж авна, амь насыг чинь хохироочихсон байхад чи яаж ч чадахгүй гэдэг. Тэгээд миний ард бол Ерөнхийлөгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр ах дүү. Бид хоёр хамт бэлтгэл хийдэг. Хотын дарга Х.Нямбаатар бид хоёр Шарга морьтын зусланд нь хамт хоол унд идэж уулаа. Ажил төрөл ярилаа, наймаалцлаа гэж ярьдаг. Энэ мэтчилэн намайг улс төрийн том нөлөө бүхий хүмүүсийн нэрсийг дурдаж, айлган сүрдүүлсээр, миний амь насыг хохироохоор удаа дараа оролдож байна.
Б.Эрдэнэсүх намайг орон сууцны 10 давхрын тагтнаас шидэхийг завдсан. Аз болж хүн хаалга тогшиж аврагдсан. Амь нас эрсэдсэн тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ?” гэв.







Эрийн муу эмдээ гэдэг. Үнэн хог шаар юма. Эхнэртээ ингэж хандаж чадна гэдэг арай юу. Эхнэр нь гоё эмэгтэй бн. Энэ хогоос салж үр хүүхэдтэйгээ жарганаа. . Энэ нөхөр гэгч харахаас ч аймөар юм. Хурдан шийтгэл байдаг бол оноож байх ёстой газраа хүмүүж.