
Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан Азийн олон улсын дууны тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон дуучин И.Мишээл гран при шагналын эзэн болсон билээ.
Тус тэмцээн нь энэ жил Бүгд Найрамдах Казахстан Улсад анх удаа зохион байгуулагдаж Азербайжан, Армени, Гүрж Казахстан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Киргизстан, Малайз, Монгол, Өмнөд Солонгос, Тажизистан, Туркменстан, Узбекистан зэрэг орнуудын шилдэг дуучид оролцсон юм.
“Silk Way Star” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон И.Мишээлийн хувьд нийт шүүгчдээс хамгийн өндөр оноог авч, нийт 85 оноогоор нийт оролцогчдыг тэргүүлэн тэргүүн байрын эзэн болсон.
Дуучин И.Мишээл нь хамгийн анх 2016 онд “My Voice” тэмцээнд оролцож байсан бөгөөд “Никитон” хамтлагийн гишүүнээр удаан хугацаанд ажиллаж уран бүтээлээ туурвисаар ирсэн билээ.
Дараагийн “Silk Way Star” олон улсын дууны тэмцээн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зохион байгуулагдах юм.






