
Япончууд томуу, томуу төст өвчнийг AI төхөөрөмжөөр оношилж байна
Япон улсад томуу, томуу төст өвчний тохиолдлууд нэмэгдсэнтэй холбоотойгоор эмнэлгүүд уламжлалт антиген тодорхойлох шинжилгээнээс гадна хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмж ашиглаж байна.
Нэг талын үзүүртээ камер, нөгөө үзүүртээ жижиг мэдрэгч бүхий дэлгэцтэй уг AI төхөөрөмжөөр эмч өвчтөний хоолой, гүйлсэн булчирхайн зургийг авснаар хиймэл оюун ухаан тухайн өвчтөн томуугийн вирусийн халдвар авсан үгүйг тодорхойлох аж. Уг хиймэл оюун ухаан бүхий төхөөрөмж нь эмнэл зүйн оношоо 10 мянга гаруй өвчтний дата болон 500 мянга гаруй зурагт хийсэн судалгаа шинжилгээг үндэслэн гаргадаг байна.

Мөн нарийвчлалын зэрэг нь 70 гаруй хувьтай юм байна.
АI төхөөрөмжийн шинжилгээ нь минут ч хүрэхгүй хугацаанд хийгдэх бөгөөд хариу нь 10 хүрэхгүй секундэд гардгаас гадна хамар залгиурын арчдасын шинжилгээг бодвол зовуурь, өвдөлт багатай аж. Эмч мэргэжилтнүүд AI төхөөрөмжийн шинжилгээ, антиген тодорхойлох шинжилгээ хоёр нь өвчний явцаас хамаарч нь хоёулаа давуу болон сул талтайг онцолжээ.


AI төхөөрөмжийн хувьд томуу, томуу төст өвчнийг эрт шатанд илрүүлэхдээ илүү сайн бөгөөд даатгалаар хийгддэг уг шинжилгээнд 6-аас дээш насныхан хамрагдах боломжтой.






