
17 настайдаа ОХУ-Украины дайны улмаас эх орноосоо дүрвэсэн украины сумоч Аонишики кюшю башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнг унагаснаар, тус башёд түрүүлжээ.
Гурван жилийн өмнө анх Японд ирж байсан Аонишики буюу Данило Явгусишин нэгхэн жилийн дотор сумо бөхийн дээд зиндаа руу дэвшиж, 13 башёгийн дараа сэкивакэ цолыг хүртэж, рекорд тогтоож байсан юм.
Энэ удаагийн башёд ялалт байгуулснаар 21 настай Аонишики озэки цолны болзол хангаж байгаа ба Японы Сүмо Бөхийн холбоо удахгүй хуралдаж, түүнд мэргэжлийн сүмо бөхийн хоёр дахь том цолыг олгох тухай шийдвэрээ гаргах аж.
Украины Винниц хотод мэндэлсэн Д.Явгусишин 7 настайгаасаа сумо бөхөөр хичээллэж эхэлсэн ба 17 настайдаа улсынхаа өсвөрийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байжээ. 2022 онд ОХУ Украин руу довтолсны дараа гэр бүлийн хамт ХБНГУ руу дүрвэсэн тэрээр ХБНГУ-д хоёр сарыг өнгөрүүлснийхээ дараа мөрөөдлөө биелүүлэхээр ганцаараа Япон улсыг зорьжээ. 2023 оны 7-р сард анх Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд гарч байсан Д.Явгусишин Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд барилдаж буй Украин улсаас гаралтай хоёр дахь тамирчин юм.
Эх сурвалж: NHK World






