
Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаан өнөөдөр /2025.11.21/ Төрийн ордонд болж, өндөрлөлөө. Хуралдаанаар Улсын дээд шүүхээс буцаан ирүүлсэн Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэв.
Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаарх тайлан мэдээллийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал хуралдаанд оролцогч гишүүдэд танилцуулсны дараа 12 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийг Ажлын хэсгийн гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон Үндэсний бодлогын хорооны 26 гишүүн асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулахтай холбоотой асуудлыг хөндсөн бол үг хэлсэн, асуулт асуусан гишүүдийн дийлэнх олонх нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх талаар хөндөв.












