Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Эзэн богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ойн чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ цаг мөчид Монгол Бөхийн Өргөөнд үргэлжилж байна.
Энэ удаагийн Чингис хааны цомын төлөөх барилдаанд хоёр сумын заан цолтон багтсан бөгөөд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга нэгийн даваанд Улсын аварга О.Хангай, хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболд, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг дараалан өвдөг шороодуулж бөх сонирхогчдын анхаарлыг татаж, суудал дээр нь өндөлзүүлэв.
Түүний аав нь Улсын харцага М.Дармаабазар.
Д.Мөнхтулга нь 2001 онд завхан аймагт төржээ. 2019 онд Завхан аймгийн Улиастай сумын наадамд түрүүлэн сумын заан цол авч хоёр удаа цолоо баталсан хүчтэн юм.






