Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Бямбын Ринчений мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Олон улсын монгол судлалын холбоо хамтран Архивын Ерөнхий газарт зохион байгуулж байна.
Хурлын үеэр архивын баримт, ном, эд өлгийн зүйлийн үзэсгэлэнг ном хэвлэл, эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн сан хөмрөг болон хувь судлаачдын цуглуулгад тулгуурлан гаргаж байна.
Тус үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсний номын сангаас “Б.Ринчен-120 номын үзэсгэлэн”-г 120 ном, гар бичмэлээр гарган оролцож байна.





















