Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.11.20/ өглөө хуралдаж, МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ.
Үүний дараа УИХ дахь МАН бүлэг хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцлоо.
МАН-ын XXXI Их хурал, Бага хурал амжилттай болж өндөрлөсөн. МАН-ын бага хурал, Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулж,МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүллээ.






