
Буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын “Meditations: The Reflections of His Holiness the Dalai Lama” нэртэй аудио ном 68 дахь Грэммигийн шагнал гардуулах ёслолын Шилдэг Аудио номын төрөлд нэр дэвшжээ.
Тус аудио номын цомог нь 90 настай Дээрхийн гэгээнтний энэрэл нигүүлсэл, энх тайван, дотоод эрүүл мэндийн талаарх эргэцүүллээс бүрдэх ба цомогт Энэтхэгийн сарод сонгодог хөгжмийн зэмсгийн мастер Амжад Али Хан болон түүний хоёр хүүгийн дарсан хөгжим эгшиглэх аж.
Цомгийг продюсероор Грэммигийн олон удаагийн шагналт Кабир Сегал ажилласан ба XIV Далай лам Андра Дэй, Мэгги Рожерс, Тони Суккар, Тэд Нэш, Деби Нова, Руфус Вэйнрайт нарын олон улсад алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ.
Эх сурвалж: newindianexpress






