Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

1914 онд Австрийн уран зураач Густав Климтын бүтээсэн “Элизабет Ледерерийн хөрөг” нэртэй уран зураг Sotheby’s үнэ хаялцуулах худалдаагаар 236.4 сая ам.долларын үнэд хүрч, Sotheby’s дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл болжээ.
Тус уран зураг нь Америкийн гоо сайхны Estée Lauder брэндийг үүсгэн байгуулагч Жозефин Эстер Ментцерын хүү Леонард Алан Лаудерын цуглуулгад байсан бөгөөд өнгөрсөн 6-р сард таалал төгссөн Леонард А.Лаудерын цуглуулгын хэд хэдэн урлагийн бүтээл энэ удаагийн дуудлага худалдаанд оролцож байгаа нь 400 сая гаруй ам.долларын үнэд хүрэх төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: CNN






