
Монгол Ардын Намын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Монгол Ардын Намын дарга Н.Учрал: “Улс төрийн намын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2026 оноос өмнө намын дүрэм, зорилго зорилтуудаа нийцүүлэх ёстой. Энэ хүрээнд Монгол Ардын Намын 31 дүгээр их хурлаар шинэ хуульд нийцүүлэн 112 нэмэлт өөрчлөлтийг намын дүрэмд оруулж байна.
Улс төрийн намын тухай хуулийн дагуу жендерийн тэгш байдлыг хамгаалах зорилгоор намын бүх түвшний албан тушаалд хүйсийн аль нэг төлөөлнө гэх заалтыг намын үндсэн дүрэмд тусгаж өглөө. Энэ хүрээнд намын бага хуралд бага хурал, удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн 40%-ийг хангах болсноороо онцлог боллоо.
Монгол Ардын Намын Ерөнхий нарын бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллах шийдвэр гарсан. Мөн бага хурлын гишүүд дундаас 39 хүнтэй удирдах зөвлөлийг байгууллаа. Удирдах зөвлөлд тодорхой албан тушаалтан, нийслэл, дүүрэг, аймгийн намын хороодын төлөөлөл, намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдүүлдэг.
Мөн Монгол Ардын Нам таван нарийн бичгийн дарга, гурван орон тооны бус нарийн бичгийн даргыг тус тус томиллоо.
Шууд дамжуулалт үзэх:






