Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Тэгвэл өнөөдөр /2025.11.19/ хуралдахгүй.
Учир нь, ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдож буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож яваа юм.
Түүний айлчлалын бүрэлдэхүүнд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар багтсан.
Мөн гишүүдээс Дав.Цогтбаатар, Ө.Шижир, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан нар дагалдан яваа.






