Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Монголбанк болон арилжааны банкуудтай “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бонд гаргах замаар шийдвэрлэх талаар албан уулзалт хийв.
Уулзалтаар уг төслийн санхүүжилтэд шаардагдах 300 тэрбум төгрөгийг дотоодын зах зээлд бонд гаргах хэлбэрээр бүрдүүлэх боломж, шаардлага, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон нөхцөлүүдийг хэлэлцэв.










