

Багийн ахлагч “The Reaper” хочтой, Австралийн холимог тулаанч Роберт Жон Уиттакер нь Австралийн Оклэнд хотод төржээ. Түүний ээж Маори, Самоа гаралтай аж. 2009 онд мэргэжлийн холимог тулааны спортод орж, 22 настайдаа UFC дэвжээнд гарсан Р.Уиттакер 26 настайдаа хагас хүнд жингийн төрөлд аварга болж, Австрали улсаас төрсөн UFC-гийн анхны аварга болсон юм. UFC-гийн албан ёсны статистикт түүнийг 27 ялалт, 9 хожигдолтой гэж тэмдэглэжээ.
Тэрээр эхнэр, гурван хүү, хоёр охины хамт амьдардаг аж.


Австралийн хамгийн хүчтэй эр Эдди Уиллиамс нь хүчний спортын мэргэжлийн тамирчин юм. Тэрээр 2017, 2018 онуудад дараалан Австралийн хамгийн хүчтэй хүнээр тодорсон юм. Эдди Arnold Pro World Series, Giants Live зэрэг хүчний олон улсын болон дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцож байснаас гадна хуримын дуучин, жүжигчнээр хүртэл ажиллаж, plus size хувцасны Johnny Bigg брендийн нүүр царай болж байжээ. 194 м өндөр 190 кг жинтэй тэрээр бэлтгэлийнхээ хажуугаар залуусыг дэмжих байгууллагын сайн дурын ажилтны хувиар аутизмтай хүүхдүүдтэй ажилладаг аж.


Фижи-Австрали гаралтай Элони Вунакесе нь мэргэжлийн рагбигийн тамирчин юм. Тэмцээнд оролцож байхдаа удаа дараа тархины доргилт болж байснаасаа болж 2018 онд зодог тайлж, нас барсныхаа дараа өөрийн тархиа тархины доргилт, толгойн гэмтэл, гэмтлийн улмаас үүссэн архаг энцефалопатийг судалдаг лабораторид хандивлахаа мэдэгджээ.
Спортоос зодог тайлсныхаа дараа Элони хог хаягдал ачигчаар хот тохижилтын газарт ажилд орж, загвар өмсөж, жүжигчнээр хүртэл ажиллаж үзжээ. Элони “Австралийн Нинжа” шоу нэвтрүүлгийн 3, 4, 5-р улиралд, The Celebrity Apprentice Australia нэвтрүүлгүүдэд оролцож байв.


Дэлхийд алдартай паркурчин Дом Томэйто буюу Доминик Ди Томмасо нь паркур болон чөлөөт гүйлтийн дэлхийн шилдэг тамирчдын нэг юм. Тэрээр Австрийн Red Bull GmbH компанийн зохион байгуулдаг Art of Motion тэмцээнд тогтмол оролцдог ба паркур спортын шилдгүүдээс бүрдэх Team Farang багийн гишүүн юм.
Гимнастик болон уран гулгалтаар хичээллэж байсан тэрээр 2007 оноос паркурын спортыг сонирхож эхэлснээр өнөөдөр тус спортын томоохон төлөөлөгчдийн нэг болжээ. 33 настай Дом багийн гишүүн Элонигийн адил хот тохижилтын газарт хог ачигчаар мөн ажиллаж байсан түүхтэй аж.


- Австралийн эмэгтэйчүүдийн хоккейн Hockeyroos багийн тамирчин асан Кэтлин Ван Зил эрүүндээ гэмтэл авснаар хоккейн карьераа дуусгаж байжээ.
Өсвөр наснаасаа хоккейгоор хичээллэсэн тэрээр 2013 онд кроссфитээр сонирхогчийн хувиар хичээллэж эхэлжээ. Кроссфитээр мэргэжлийн түвшинд хичээллэж эхэлснээр CrossFit Open тэмцээнд 3 удаа оролцож, 2019 онд Австралийн CrossFit Open тэмцээнд 2-р байранд орж байжээ. 2024 онд тэрээр кроссфитын спортод дэлхийд чансаагаараа 13-т бичигдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Кэтлин олон улсын болон дотоодын тэмцээн уралдаануудад оролцохын зэрэгцээ фитнесс төв ажиллуулж, дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа аж.


- Австрали-Филиппин гаралтай Александра Милне нь Австралийн Хойд Квинслэнд мужид өсжээ. Тэрээр багаасаа олон төрлийн спорт, бүжиг, хөгжөөн дэмжигчдийн спорт зэргээр хичээллэж байсан ба оюутан байхдаа хүчний спортыг сонирхож эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар тэрээр инфлүүзер, фитнесс дасгалжуулагчаар ажиллаж байна.
Эх сурвалж: Marie Clarie






