
Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх барилдааны гуравдугаар тойргийн барилдаан бямба гаригт боллоо.
Од групп багаас Улсын аварга О.Хангай дөрвөн даваа, Улсын заан Д.Хүдэрбулга гурван даваа, Улсын харцага М.Бэлгүтэй, Улсын начин Б.Түмэндэмбэрэл нар хоёр даваа авч “Хатант интернэшнл” багийг 14:11 харьцаатай гурав дахь тойргийн ялалтаа авлаа.
“Эв Монгол” багаас Улсын заан М.Лхагвагэрэл, Б.Пүрэвсайхан нар тус бүр таван даваа авч Улсын арслан Э.Оюунболд өмнөх хоёр тойрогт тааруухан барилдаж байсан бол гуравдугаар тойргийн барилдаанд дөрвөн даваа авлаа. Аймгийн харцага Б.Ренчинжүгдэр гурван даваа, Аймгийн арслан Я.Бумбаяр хоёр даваа Аймгийн хурц, бадрангуй арслан Э..Мөнхбаатар нэг даваа тус бүр авч “Хүлэгү” багийг 20:5 харьцаатай буулган авч гуравдугаар тойрогт ялалт байгуулав.






