
Бээжин иргэдээ Япон руу аялахгүй байхыг зөвлөжээ
Японы Ерөнхий сайд Санаи Такаичигийн Тайванийн талаар хэлсэн үгнээс болж Бээжин иргэдээ Япон руу аялахгүй байхыг зөвлөсөн байна.
БНХАУ-ын Гадаад харилцааны яам Японы төрийн тэргүүний Тайванийн тухай илт өдөөн хатгасан үгс нь Японд байгаа БНХАУ-ын иргэдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан учир өөрийн улсын иргэддээ Япон улсыг аль болох зорихгүй байхыг зөвлөж байна гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ. Японы Ерөнхий сайд Санаи Такаичи энэ сарын 7-нд Японы парламентын чуулганы үеэр Японы нутаг дэвсгэрээс 100 км зайд орших Тайвань руу Бээжин довтолсон тохиолдолд Токио уг довтолгоог Япон улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзэж, хариу довтолгоо үзүүлж болзошгүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн бухимдлыг төрүүлжээ.
Японы үе үеийн төрийн тэргүүнүүд Тайванийн асуудал дээр ил тод байр сууриа илэрхийлэхээс зайлсхийж ирсэн юм. Санаи Такаичигийн хэлсэн үгнээс болж Бээжин БНХАУ-д суугаа Японы элчин сайдыг, Токио Японд суугаа БНХАУ-ын элчин сайдыг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Сар хүрэхгүй хугацааны өмнө Японы Ерөнхий сайд Санаи Такаичи БНСУ-д болсон Ази Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын чуулганы хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзаж, талууд тогтвортой бөгөөд харилцан үр ашигтай харилцаатай болох зорилго тавьж буйгаа мэдэгдсэн билээ. Энэ оны 1-р сараас 9-р сарын хооронд Япон улс Хятадын 7.5 сая орчим жуулчныг хүлээн авсан байна.







Энэ хачин эргүү царайтай балай маажиг япон авгай ёстой балайрч байна аа.
Энэ хачин эргүү царайтай балай маажиг япон авгай ёстой балайрч байна аа.