Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын их хурлын талаар мэдээлэл өглөө.
-” Монгол Ардын Намын их хурлаар намын үндсэн дүрмийн 40%-д нь өөрчлөлт хийж байна. 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж Үндсэн хуулийн хэмжээнд улс төрийн намын тухай тодорхой заалт оруулсан юм. Үүний дараа 2023 онд Улс төрийн намын тухай хууль батлагдаж улс төрийн намууд дотоод ардчиллаа бий болгох, улс төрийн намууд шинэчлэгдэж, өөрчлөгдөх боломж бүрдсэн.
Социал демократ үзэл баримтлалын үнэт зүйл болох “Эв нэгдэл, шударга ёс, эрх чөлөө” хэмээн зарладаг. Үүн дээр бид тус тусгаар тогтнол, бие даасан байдал”-ыг Монгол Ардын намын үнэт зүйл болгон зарлаж байна.
Шууд лайв бүтэн үзэх:






