
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун болон хойд, Хэнтийн хойд хэсгээр, 15-ны өдөр Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 11-р сарын 16-наас 11-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.






