
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны “Улсын төсөв”-ийг баталлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: “2026 оны төсөв маань хуулийн хугацаандаа буюу 11-р сарын 15-ны дотор амжилттай батлагдаж чадлаа.

- Эдийн засгийн өсөлт 5.7%
- Дотоодын нийт бүтээгдхүүн 102,400
- Инфляц 7.0%
- Экспорт 16.6
- Импорт 13.4
- Нүүрс 90
- Зэс 1,894
Тэнцвэржүүлсэн орлого 31 их наяд, Урсгал зардал 24.9 их наяд, Хөрөнгийн зардал 8.6 их наяд гэх мэт гол тоонууд өөрчлөгдөөгүй батлагдсан байгаа.
2026 оны төсөв өргөн баригдсанаас хойш салбаруудад орсон өөрчлөлтүүд 1,3 их наяд төгрөг байна. Үүнээс 884,1 их наяд нь цалин, тэтгэвэр тэтгэмжид, нэмэгдэхэд зориулагдаж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь төсвийн ерөнхийлөн захирагчын болон яамдуудын урсгал зардлаас жигд 12,5% хасаж байж дээрх өөрчлөлтүүдийг хийлээ.
Дөнгөж өнөөдөр улсын төсвийг УИХ дээр баталлаа. Төсөв батлагдаад үйл ажиллагаа нь ч эхлээгүй байхад “тодотгол” ярих эрт байна. Тодотгол маань өөрөө төсвийн хуулийн дагуу тодорхой хууль, дүрэм журмын хүрээнд явдаг. Нөхцөл үүссэн тохиолдолд тодотгол хийдэг. Түүнээс биш төсөв өргөн барьж байхдаа бид нар “тодотгол” хийнэ хэмээн ярьж Улсын төсвөө батлах нь өөрөө байж боломгүй зүйл.
Маш олон гишүүд тодотгол хий хэмээн их дураараа ярьж байна. Тэгэхээр өнөөдөр батлагдсан төсвөөрөө бид 2026 онд Засгийн газар үйл ажиллагаагаа бүрэн санхжүүлэх боломжтой гэж ойлгож болно” гэв.


Боловсролын сайд П.Наранбаяр: “Багш нарын цалин хөлсийг хамтарсан хэлэлцээрт тусгагдсан амласан хэмжээндээ хүргэхээр 520 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр тусгагдсан байгаа. Мөн батлагдсан төсвийн хүрээнд боловсролын салбарт ажиллаж байгаа бүх багш ажилчиддаа цалингийн нэмэгдлийг хүргэхээр ажиллана” гэсэн юм.


Шадар сайд Х.Ганхуяг: “Улсын төсөвт орлого татан төвлөрүүлэхэд оролцдог 7 аймаг бий. Тус долоон аймгаас татан төвлөрүүлэх орлого Улсын төсөвт нэмэгдэж байгаа гэсэн үг. Мөн Улсын төсөвт орлого бүрдүүлдэг аймгуудын урсгал зардлаас танаагүй.
Харин “урсгал зардал”-аас ямар мөнгийг оролдоогүй вэ гэхээр:
- Хүүхдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасаагүй
- Төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгийг хасаагүй
- Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт
- Боловсролын байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилт
- НД-аас нэг ч төгрөг танаагүй
- Аюул осол, гэнэтийн осол буюу Онцгой байдлын салбартай холбоотой зардал
- Шинжлэх ухааны салбараас нэг ч төгрөг танаагүй.
Харин бусад байгууллагууд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас 12,8 хувийг жигд байдлаар хассан байгаа” гэлээ.
- Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр,
- 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр,
- Эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр,
- Ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэхчлэн нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.
Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.
- Шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь,
- Зам тээврийн салбарын төслүүд,
- Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав. Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






