
Багш, эмч нарын цалин нэмэгдэхээр боллоо. Харин ахмадуудын тэтгэвэр хэзээ нэмэгдэх бол?
Түүхээ мэдэхгүй хүн хав харанхуй ангалд унасан мэт байдаг. Тэгвэл үүнтэй агаар нэгэн адил бүх зүйлсийн суурь бааз, өнгөрснөө бид үгүйсгэж боломгүй. Тэр дундаа өнөөдрийн энэ л нийгмийг цогцлоож өгөхөд үе үеэрээ хийж бүтээж, үүрэг оролцоогоо оруулсан өтөл насны ахмадуудаа бид хэзээ ч үгүйсгэж болохгүй. Тэдний үг, сургааль, үнэт зөвлөгөө бүгд биш юмаа гэхэд хэрэг болох нэгэндээ үйл хэргээ, ач тусаа өгч л байдаг хойно.
Багш нарын цалин 76 хувиар шат дараалалтай нэмэгдэхээр болж, тэд ажилдаа орцгоосон. Харин өчигдөрхөн буюу (2025.11.13) өдөр эмч нарын цалин 2026 онд 75 хувиар нэмэгдэхээр болж, гурван талт хэлэлцээрийн үр дүн зөвшилцөлд хүрснээр, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд ажил хаяхаа ч зогсоосон юм.
Тэгвэл 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тэтгэврээ нэмүүлэхээр, суулт хийж, жагсаал зохион байгуулж буй ахмадууд л хоосон хоцроод байна. Нийт хоёр сарын турш суулт зарлаж буй тэдний үгийг сонсох Төрийн ихэс дээдэс, дарга нар тэдэнтэй тохойг нь өргөөд, хүндлэн уулзаад, мэндлэх нь бүү хэл хүн ч гэж тоолгүй хаяж, гээж буйд ахмадууд сэтгэл дундуур байгаа.
Хаях ажилгүй, буцах эзэн, буух хаяггүй хөөрхий ахмадууд л үнсэнд хаягдсан шалз шиг торойгоод л үлдлээ…
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 385 мянган ахмад настан тэтгэвэр авдаг бөгөөд тэтгэврийн дундаж нь 689,000 байдаг талаар статистик мэдээ байдаг. Ахмадууд есдүгээр сарын 10-наас эхлэн төрийн ордны баруун талын хаалган дээр хоёр сарын турш суулт зарлаж байна.
Ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлэх, 2026 оны төсөвт тусгуулах шаардлага тавьж 60 гаруй хоног жагсаж байна.
-8,6% нэмнэ гэж буй ч энэ нь одоо авч байгаа тэтгэвэр дээр нь 70 орчим мянган төгрөг л нэмэгдэх тооцоолол юм. Ахмадууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гадаа хүйтэн жавар тасхийж, өвөл ирсэн энэ өдрүүдэд ахмадууд бүгд гадаа суултад оролцож чадахгүй байгаа ч гэртээ суугаа, эрүүл мэндийн шалтгаантай олон ахмадууд сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлж, үргэлж хамтдаа байгаа гэдгээг илэрхийлээд буй…
Тэдний хувьд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нийт 37 хоног төв талбайд суулт хийж, хэсэг завсарлаад энэ оны намар буюу 09 дүгээр сарын дунд үеэс эхлээд дахин жагсаж, суулт зарлаж буй.
Ахмадууд хоёр л шаардлага тавьж байгаагаа илэрхийлээд, ажлын өдрүүдэд 12:00-14:00 цагийн хооронд төрийн ордны гадна суулт хийж байгаа. Мөн энэ суултанд гэртээ байгаа ахмадууд, ирэх боломжгүй бүх л хүн нэгдээд байгааг хэлж байна.
- Сард авч буй тэтгэврийн хэмжээг ахмад настан бүрт ижил тэгш 1,5 саяд хүргэж нэмэгдүүлж өгөх
- Тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж өгөх гэсэн хоёр шаардлагыг тавьж байгаа юм.
Ингээд бид ахмадын төлөөлөлтэй уулзаж цөөн хором ярилцсанаа хүргэе.
Н.Дэлгэрмаа: Ахмадууд бидний хамгийн доод тал нь сарын 689.000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Ийм мөнгөөр бид хоол хүнсээ авах уу, даралтны эмээ авах уу, түлээ түлшээ авах уу?
Бид ч бас амьдрах эрхтэй, хоолондоо бас өвчин намдаах эмэндээ санаа зоволгүй, өтөл насандаа тайван амьдрахыг хүсэж байна
-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Би ЧД-ийн иргэн Дэлгэрмаа гэдэг ахмад хүн. Өнөөдөр бид нар яагаад энэ Төрийн ордны баруун хаалганы гадаа ингээд өдөр болгон жагсаад байна аа? гэдэг чинь ахмадууд бүгд зүрх сэтгэлээрээ нэгдсэн байгаа гэсэн үг ээ. Яагаад гэвэл ахмадуудын энэ амьдралд сарын 689 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй байна.
Бид 10 сарын 1-нд ахмадынхаа баяраар хүртэл суулт хийсэн шүү дээ. 9 сарын 10-наас хойш ерөөсөө тасралтгүй суултаа хийгээд, үзэл бодлоо цагаан хоолойгоороо илэрхийлээд байж байна. Статистик тоон мэдээллээр Монгол Улсад тэтгэвэр авдаг 385 мянган ахмад бий. Тэгвэл яагаад эдгээр ахмадын тэтгэврийг Монголбанк дангаараа базаж, бидний тэтгэврийг олгох ажлыг ерөнхийлөн базаад зохион байгуулчхаж болохгүй байгаа юм бэ?
Бид үнэндээ хүүнээс хүү төлөөд бусад арилжааны банкуудыг баяжуулаад баймааргүй байна. Монголбанк нь шийдлээ үүсгээд ахмадуудынхаа тэтгэврийг 12 хувьд хүргээд өгөөчээ гэсэн ийм үзэл бодлоор нэгдээд явж байна. Яагаад гэвэл ахмадуудын чинь тэтгэврийн нэмэгдлийг 8% гэж тооцоод, сараар нь үржүүлээд бодохоор 20-д гараад явчхаж байгаа байхгүй юу. Миний хувьд Хаан банкнаас тэтгэврээ авдаг. Энэ банк нь 18% биднээс суутгаж авдаг.
Мөн хамгийн гол нь ахмадуудынхаа шаардлагыг энэ саарал ордноос гарч ирээд, үзээд хараад, уулзаж бидэнтэй ярилцаад сарын 1,5 сая болгоод өгөөч гэж л хүсэлт тавьж байгаа юм. Ингэвэл ахмадууд бид тэтгэвэриийн зээл авч, хүүнээс хүү төлж, өрийн дарамтанд дарлуулахгүй шүү дээ.
Энэ саарал ордноос гарч ирээд холбогдох албан тушаалтнууд нь ахмадуудаа хүндлэн, тохойг нь өргөж, мэндчилж уулзаад, учир байдал, гарц гаргалгааг яагаад ярилцаж болохгүй гэж?
Яагаад нэг ч хүн гарч ирж уулзахгүй, бидний хүн гэж огт тоолгүй, үл хүндлээд байгаа юм.
-Сайн байна уу Та? Та өөрийгөө танилцуулна уу. Сард хэдэн төгрөгний тэтгэвэр авдаг вэ?
-Сайн байна уу. Би СБД-ийн 1 дүгээр хорооны иргэн Бямбасүрэн гэдэг хүн байна. Миний хувьд ахмадуудтайгаа сэтгэл зүрхээрээ нэгдээд, шантрахгүй ингээд явж байна. Сард би 689 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Энэ мөнгөний хэдээр нь эм тангаа авах вэ, хэдээр нь түлш, нүүрсээ авах уу? үнэхээр хүнд тусаад байна. Дээр нь нэмээд хэлэхээр тэтгэврийн зээлгүй ахмадууд тун цөөхөн дөө. Ихэнх нь тэтгэврийн зээлтэй, тиймээс энэ зээлийн хугацааг нь жаахан сунгаад өгчих боломж байна уу гэсэн шаардлагыг л тавиад байж байна. Жишээ нь миний хувьд 24 сараар нь тэтгэврийн зээл авчихсан л даа. Тэгэхээр надад бол зээлээ төлчихөөд илүү гарах мөнгөгүй учраас үнэндээ хоол хүнсээ ч авч адахгүйд хүрчихээд амьдарч сууна. Нууцгүй хэлэхэд ядаж 36 сарын хугацаатай тэтгэврийн болгочихвол бид амжиргаандаа санаа зоволгүй, өтөл насандаа ингээд гадаа хүйтэнд сууж, даарч хөрөлгүй, гэр орондоо дулаан таатай суумаар байна.
Яг энд хөл гар муутай, гэртээ эрүүл мэндийн шалтгаантай суугаа олон ахмаад настнууд ирж оролцож чадахгүй байгаа. Гэхдээ тэд маань бүгд зүрх сэтгэлээрээ нэгдээд, дэмжиж буйгаа өдөр бүр илэрхийлж байна.
Ахмадын төлөөлөл: Буутай ирээд чирээд аваад явсан ч суултаа үргэлжлүүлнэ.
“Зун намрын цагт олуулаа жагсаж байсан юм. Одоо хүйтэн болоод байгаа ч гэсэн зарим үед олуулаа цугларч ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болгож өгөөч ээ гэж удаа дараа шаардлагаа УИХ-д хүргүүлсэн ч хэн ч хариулт өгөөгүй. Тэтгэврийг 8,6 хувь нэмнэ гэнэ биднийг шууд доромжилж байна.
Миний хувьд 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгө бидний амьдралын хаана ч хүрэхгүй байна шүү дээ. Бид суултаа зогсоохгүй үргэлжлүүлнэ өвлийн цастай шуургатай үед ч үргэлжлүүлнэ. Цагдаа хүчнийхэн ирээд чирээд явсан ч хөдлөхгүй суултаа үргэлжлүүлнэ.
Ахмадын төлөөлөл: Тэтгэврээ нэмүүлэхийг хүлээж суусаар байгаад бурхны орондоо явах өдрөө хүлээж байгаа ахмадууд л байна.
“Тэтгэврээ нэмүүлэхээр зургаан сараас хойш суулт зарлаж байна. Тэтгэвэр нэмэх талаар ямар нэг арга хэмжээ авсан зүйл байхгүй байна. Бид чинь залуу наснаасаа эхлээд улс орныхоо төлөө маш их ажил хийсэн шүү дээ. Би одоогоор 80 гарч яваа хүн. Улсад 32 жил ажилласан хүн л дээ. Ахмадууд тэтгэвэр нэмэхийг хүлээж гадаа суусаар байгаад гаднаасаа даараад, дотроосоо өлсөөд сууж байна их ядарч байна шүү дээ.
Төр засаг минь биднийг хэзээ харж үзэх юм бэ? Би л гэхэд 80 гарчихсан хэзээ бурхны орондоо залрахаа мэдэхгүй л явж байна. Өнөөдөр амьд байсан хүн маргааш амьд байх уу гэдэг чинь баталгаа байхгүй шүү дээ” гэв.
Энэ хорвоод төрөх нь үнэн, насан эцэслэх нь мөн л үнэн.Энэ бол амьдралын бичигдээгүй бөгөөд жам ёсны хууль…
Хүн төрөхөөс аваад, бүх л туулж өнгөрүүлж буй цаг хугацааны эцэст өтөл насандаа очино. Хүн бүр л өтөл насыг тойроод гарахгүй, зориод очдог нь жам хойно. Иймээс ахмадуудын дуу хоолойг сонсож, хүн чанар, сэтгэлээ ил гаргаж, тэдэнтэй биечлэн уулзаж, мэндийн зөрүүтэй байхыг хүсэж буйгаа илэрхийлэв. Ингэхдээ ахмадууд 4 жилд нэг удаа УИХ-ын сонгуулиар үг хэл орон, гэнэт амилан гараад ирдэг бус сонгогчдод өгсөн амлалт, тэр дундаа “Мөрийн хөтөлбөр”-төө тусгасан амлалтаа биелүүлэхийг шаардав.







гэхдээ яг ном журмаараа тэтгэвэрт гарсан ахмадууд л 689к авч бгаа шдээ. тэр өндөр тэтгэвэртийг ихэнх нь ер бараг 100 хувь сүүлийн хэдхэн жил өндөрөөр төлсөн, элдэв арга заль хэрэглсэн хүмүүс л авч байгаа гэж боддог. ядаж бхад ман намын нэг муу сайданцар нэмж байгаа нь гээд их дээр нь их бага дээр нь бага нэмчихсэн тэрнийгээ зөв гэж хуцаад бгаа юмаа.
гэхдээ яг ном журмаараа тэтгэвэрт гарсан ахмадууд л 689к авч бгаа шдээ. тэр өндөр тэтгэвэртийг ихэнх нь ер бараг 100 хувь сүүлийн хэдхэн жил өндөрөөр төлсөн, элдэв арга каль хэрэглсэн хүмүүс лиавч байгаа гэж боддог. ядаж ыхад ман намын нэг муу сайданцар нэмж байгаа нь гээд их дээр нь их бага дээр нь бага нэмчихсэн тэрнийгээ зөв гэж хуцаад бгаа юмаа.
гэхдээ яг ном журмаараа тэтгэвэрт гарсан ахмадууд л 689к авч бгаа шдээ. тэр өндөр тэтгэвэртийг ихэнх нь ер бараг 100 хувь сүүлийн хэдхэн жил өндөрөөр төлсөн, элдэв арга каль хэрэглсэн хүмүүс лиавч байгаа гэж боддог. ядаж ыхад ман намын нэг муу сайданцар нэмж байгаа нь гээд их дээр нь их бага дээр нь бага нэмчихсэн тэрнийгээ зөв гэж хуцаад бгаа юмаа.
гэхдээ яг ном журмаараа тэтгэвэрт гарсан ахмадууд л 689к авч бгаа шдээ. тэр өндөр тэтгэвэртийг ихэнх нь ер бараг 100 хувь сүүлийн хэдхэн жил өндөрөөр төлсөн, элдэв арга каль хэрэглсэн хүмүүс лиавч байгаа гэж боддог. ядаж ыхад ман намын нэг муу сайданцар нэмж байгаа нь гээд их дээр нь их бага дээр нь ыага нэмчихсэн тэрнийгээ зөв гэж хуцаад бгаа юмаа.