
Ардын хувьсгал ялсан 1921 оноос хойш Улсын баяр наадамд хамгийн олон түрүү үзүүр хүртсэн аймгуудыг танилцуулж байна.
Жагсаалтын нэгт Увс аймаг 18 түрүү 15 үзүүр хүртжээ. Увс аймгийн Улсын наадмын анхны түрүүг Увс аймгийн Хяргас сумын харьяат Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх 1968 онд анхны түрүүг хүртэж Улсын наадмын 10 түрүүг хүртэж байж ээ. Увс аймгийн Улсын баяр наадмын отгон түрүүг Монгол Улсын гавьяат тамирчин, Дархан аварга Н.Батсуурь хүртээд байна.






Жагсаалтын дөрөвт Төв аймаг Улсын баяр наадмаас 14 түрүү 13 үзүүр хүртсэн байна. 1932 оны Улсын баяр наадамд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Улсын арслан П. Бат-Очир түрүүлж байсан бол Улсын наадмын отгон түрүүг Дархан аварга А.Сүхбат 2004 оны Улсын баяр наадамд түрүүлж хүртэж байсан байна.


Жагсаалтын тавдугаар байрт Хөвсгөл аймаг 10 түрүү 10 үзүүр хүртсэн байна. 1942 оны Улсын баяр наадамд Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Улсын арслан Ө.Чүлтэмсүрэн түрүүлж байсан бол Улсын арслан Ц.Содномдорж Улсын наадмын отгон түрүүг 2017 оны Улсын баяр наадмаар хүртэж байсан юм.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос гурван аварга төрсөн байдаг. Тодруулбал Улсын аварга Ж.Цэвээнравдан, Дархан аварга Д.Дамдин, Улсын аварга Ч.Бээжин нар Улсын баяр наадамд түрүү хүртэж Уйлган голын аваргууд хэмээх түүхийг Монгол бөхийн түүхэнд болж үлдсэн гэдэг.






