
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 385 мянган ахмад настан тэтгэвэр авдаг бөгөөд тэтгэврийн дундаж нь 689,000 байдаг талаар статистик мэдээ байдаг. Ахмадууд есдүгээр сарын 10-аас эхлэн төрийн ордны баруун талын хаалган дээр хоёр сарын турш суулт зарлаж байна.
Ахмадын төлөөлөл: Буутай ирээд чирээд аваад явсан ч суултаа үргэлжлүүлнэ.
“Зун намрын цагт олуулаа жагсаж байсан юм. Одоо хүйтэн болоод байгаа ч гэсэн зарим үед олуулаа цугларч ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болгож өгөөч ээ гэж удаа дараа шаардлагаа УИХ-д хүргүүлсэн ч хэн ч хариулт өгөөгүй. Тэтгэврийг 8,6 хувь нэмнэ гэнэ биднийг шууд доромжилж байна.
Миний хувьд 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Энэ мөнгө бидний амьдралын хаана ч хүрэхгүй байна шүү дээ. Бид суултаа зогсоохгүй үргэлжлүүлнэ өвлийн цастай шуургатай үед ч үргэлжлүүлнэ. Цагдаа хүчнийхэн ирээд чирээд явсан ч хөдлөхгүй суултаа үргэлжлүүлнэ.
Ахмадын төлөөлөл: Тэтгэврээ нэмүүлэхийг хүлээж суусаар байгаад бурхны орондоо явах өдрөө хүлээж байгаа ахмадууд л байна.
“Тэтгэврээ нэмүүлэхээр зургаан сараас хойш суулт зарлаж байна. Тэтгэвэр нэмэх талаар ямар нэг арга хэмжээ авсан зүйл байхгүй байна. Бид чинь залуу наснаасаа эхлээд улс орныхоо төлөө маш их ажил хийсэн шүү дээ. Би одоогоор 80 гарч яваа хүн. Улсад 32 жил ажилласан хүн л дээ. Ахмадууд тэтгэвэр нэмэхийг хүлээж гадаа суусаар байгаад гаднаасаа даараад, дотроосоо өлсөөд сууж байна их ядарч байна шүү дээ.
Төр засаг минь биднийг хэзээ харж үзэх юм бэ? Би л гэхэд 80 гарчихсан хэзээ бурхны орондоо залрахаа мэдэхгүй л явж байна. Өнөөдөр амьд байсан хүн маргааш амьд байх уу гэдэг чинь баталгаа байхгүй шүү дээ” гэлээ.
Бүтэн видео үзэх:






