
Хүүхдүүдийн дунд цусны даралт ихсэх өвчин 2 дахин нэмэгджээ.
Дэлхий даяар хүүхдүүд, өсвөр насныхны дунд цусны даралт ихсэх өвчин 2000 оноос хойш хоёр дахин нэмэгджээ. Хятадын Жэжянь хотын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэргэдэх Анагаах ухааны шинжлэх ухааны сургуулийн судлаач Пэйж Сонгийн хэлснээр 2000 онд хөвгүүдийн 3.4 хувьд, охидын 3 хувьд нь цусны даралт ихсэх өвчин илэрч байсан бол 2020 онд энэ үзүүлэлт 6.5 ба 5.8 хувь болж нэмэгджээ.
Цусны даралт ихсэх өвчин нь зүрх судасны эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг ба хүүхдүүдийн дунд цусны даралт ихсэх өвчин нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай байдаг ажээ. Таргалалт нь цусны даралт ихсэх өвчин үүсэх гол шалтгаануудын нэг бөгөөд таргалалт нь инсулинд тэсвэртэй болох, эд эрхтэнд үрэвсэл үүсэх, судасны эмгэгтэй болох эрсдэлүүдтэй салшгүй холбоотой аж.
Давс ихтэй хоол хүнс, хэт боловсруулсан хүнс хэрэглэх, нойрондоо муудах, стресс, удамшил зэргээс болж цусны даралт ихсэх өвчин үүсэх эрсдэл нэмэгдэхээс гадна орчин үед хүүхдүүд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь багасаж, ихэнх цагаа дэлгэц ширтэн суугаа байрлалд өнгөрүүлэх болсон нь ч тодорхой нөлөө үзүүлж эхэлжээ.
Түүнчлэн агаарын бохирдол, хүрээлэн буй орчинд байгаа зарим химийн нэгдлүүдээс болж хүүхдүүдийн дунд цусны даралт ихсэх өвчин, хавдрын өвчлөл, хөгжлийн хоцрогдол нэмэгдэх болжээ. Тиймээс эцэг эхчүүд цусны даралт ихсэх өвчин нь зөвхөн насанд хүрэгчдэд тохиолддог эмгэг биш гэдгийг сайтар ойлгох шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулжээ.






