
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо тэсрэлт хийсэн Монгол Улсын жюү жицүгийн тамирчид дараа нь АНЭУ-ыг зориод буй.
Жюү жицүгийн цэнхэр болон цагаан бүсний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо үргэлжилж байна. Энэ сарын 12-ноос 23-ныг дуустал Абу Даби хотноо жюү жицүгээр амьсгалж байна. Өчигдөр (2025.11.12) цагаан болон цэнхэр бүс (сонирхогч болон мастер)-ийн ангилалд аваргуудаа тодрууллаа.
Монгол Улсаас эхний өдөр дэлхийн дэвжээнээс медаль зүүсэн тамирчдыг танилцуулъя
- Цэнхэр бүсний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд А.Цагаанбилэг алт,
- Мастер 1 ангиллын эрэгтэйчүүдийн 94 кг-ын жинд М.Бямбадорж алт,
- Мастер 2 ангиллын эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Ц.Баасанхүү алт,
- Мастер 2 ангиллын эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд Б.Хүрэлчулуу хүрэл медаль хүртлээ.
Жюү жицүгийн ДАШТ өнөөдөр пара тэмцээнээр үргэлжилнэ. Мөн тус тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс бага насны тамирчдын дунд тэдний оролцох фестиваль, залуучууд, ахмадын насны бусад бүсний ангилалд аваргуудаа ирэх өдрүүдэд тодруулна. Тэмцээний сүүлийн өдрүүдэд хар бүс буюу мэргэжлийн ангилалд шилдгүүд тодорсноор 2025 оны ДАШТ хөшгөө хаана.






