Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Улаанбаатар хотод өнөөдөр (2025.11.13) өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
ШУА-ийн нэгдсэн нэгдүгээр байранд
- 10:00 цагт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Түүх угсаатны зүйн
хүрээлэнгээс “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж эхэллээ.
Төрийн ордонд
- 10:00 цагт эхэлсэн УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдаан үргэлжилж байна.
Яармаг Хангарди ордонд
- 11:00 цагт Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 30 хоногийн хугацаатай зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.
Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд
- 14:00–17:00 цагт Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) нь бизнесийн байгууллагууд, төрийн төлөөлөл болон олон улсын түншүүдийн оролцоотойгоор панел хэлэлцүүлэгтэй арга хэмжээ зохион байгуулна.






