
Монголын Эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч, ажилчдын үндсэн цалинг 3,5 сая төгрөгт хүргэх талаар тэмцэл, хөдөлгөөн өрнүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ.
Арван нэгдүгээр сарын дөрөвний өдөр Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цалин 3,5 саяд хүргэх хэлэлцээрт тохиролцоонд хүрээгүй тул арван нэгдүгээр сарын 13-аас эхлэн орон даяар ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байсан бол өчигдөр /2025.11.12/-нд Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Сангийн яамтай өнөөдөр гурван талт хэлэлцээр хийхээр болж ажил хаялт зарлах хугацааг нэг хоногоор хойшлуулаад байна.
- Өчигдрийн буюу /2025.11.12/-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд эмч, ажилтны үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 30 хувь,
- аравдугаар сарын 1-ээс 20 хувь,
- арванхоёрдугаар сарын 1-ээс 25 хувиар нэмэх саналыг танилцуулсан.
Хэрэв хэлэлцээр амжилттай болж тохиролцоонд хүрвэл ажил хаялт болохгүй юм.






