
Монголын сагсан бөмбөгийн холбооноос дасгалжуулагч бэлтгэх зорилгоор Монголын дасгалжуулагчдын холбоотойгоо хамтраад FIBA-гийн дасгалжуулагчдын сургалт явуулах эрхтэй багштай хамтраад “С” зэрэглэлийн сургалтыг 2024 оноос үе шаттай зохион байгуулж эхэлсэн. Энэхүү сургалтаас сагсан бөмбөгийн “A”, “B”, “C” ангиллын зэрэглэл олгож буй. Энэ эрхийг авсан багш, дасгалжуулагч нар хүүхдүүдтэй ажиллах албан ёсны эрхтэй болж байгаа юм.
Үргэлжлэх хугацаа:
Тус сургалтыг хоёр жилийн хугацаанд явуулах ажээ. Харин
Дасгалжуулагчийн ‘C’ зэрэглэлийн лиценз олгох 5 шатлалт сургалтын 2-р шат 11 дүгээр сарын 10-13-ны өдрүүдэд болж байна.

Сагсан бөмбөгийн “Соach Clinic” сургалт Монгол орны өнцөг булан бүрт хүрч, багийн спортын эд эс бүхэнд зорьж очино
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дасгалжуулагчдын холбоо хамтран “Соach Clinic” сургалтыг үе шаттай зохион байгуулж буй. Энэхүү сургалтаар дамжуулан багийн спортод бүх насны шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлэх, гол суурь бааз болсон боловсон хүчин буюу дасгалжуулагч нарыг илүү чадавхижуулахаар зорьж байгаа ажээ.


Сургалтын практик хичээлийг Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василас Фрагкиас зааж, мөн онолын мэдлэгийг “Хасын Хүлэгүүд” багийн ахлах дасгалжуулагч Грек мэргэжилтэн Thanasis Skourtopoulos олгохын зэрэгцээ зохион байгуулалтын үйл ажиллагаанд Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Тамжид нар хамтран оролцож байна. Онол болон практик хосолсон энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгаас нийт 100 гаруй багш, дасгалжуулагч хамрагдаж байгаа юм.


Нийт 5 шатны сургалтанд хамрагдаж ‘С’ зэрэглэлийн лиценз олгогдох бөгөөд лицензээ авсан багш дасгалжуулагчид МСБХ-ны албан ёсны U18 хүртэлх тэмцээн уралдаанд дасгалжуулах эрхтэй болох ажээ.
Ингээд бид Монголын дасгалжуулагчдын холбооны тэргүүн, МУГД О.Баярцогт болон Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василас Фрагкиастай цөөн хором ярилцсанаа хүргэе.


МУГД О.Баярцогт: “Бид гадны мэргэжилтнүүдээс номын дуу сонсож буй нь Монгол дасгалжуулагчдын ур чадвар илүү сайжирна гэсэн үг”
-Сайн байна уу? Сургалтын гол зорилго хэрхэн хаашаа чиглэж, үр өгөөжөө яаж өгөх вэ?
-“С” зэрэглэлийн сургалт маань 3 дахь жилдээ явагдаж байна. Хамгийн эхний сургалтад 176 дасгалжуулагч, хоёр дахь сургалтад 110, энэ удаагийнхад 100 орчим дасгалжуулагч хамрагдаж байна. Тэгээд орон нутгаас олон дасгалжуулагч нар зорин ирж байна. Зорилго нь өсвөрийн хүүхдүүд дээр ажиллах дасгалжуулагч нарын түвшин ахиж байгаа. Энэхүү сургалтыг нэлээн өргөн бүрэлдэхүүнтэйгээр тодруулбал, практик хичээлийг Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василас Фрагкиас зааж, мөн онолын мэдлэгийг “Хасын Хүлэгүүд” багийн ахлах дасгалжуулагч Грек мэргэжилтэн Thanasis Skourtopoulos олгохын зэрэгцээ зохион байгуулалтын үйл ажиллагаанд Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Тамжид нар хамтран оролцож байна. Хүүхдүүдийн ур чадвар илүү сайжирч, өсвөрийн тамирчдын хувийн комбинац дээр хүртэл тоглодог байдлууд нь энэ сургалттай салшгүй холбоотой гэж үзэж байгаа. Сургалтын практик хичээлийг Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василас Фрагкиас зааж, мөн онолын мэдлэгийг “Хасын Хүлэгүүд” багийн ахлах дасгалжуулагч Грек мэргэжилтэн Thanasis Skourtopoulos олгохын зэрэгцээ зохион байгуулалтын үйл ажиллагаанд Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Тамжид нар хамтран оролцож байна. Онол болон практик хосолсон энэ удаагийн сургалтад нийслэл болон орон нутгаас нийт 100 гаруй багш, дасгалжуулагч хамрагдаж байгаа юм. Улаанбаатар хотод явагдаж байгаа энэ сургалтад маань голдуу аймгийн төвийн багш нар ирж оролцож байгаа. Сумдаас дасгалжуулагч нар ирж оролцож чадахгүй байгаа. Тийм учраас МСБХ-ноос анх санаачлаад, дасгалжуулагчдын холбоо хамтраад “Соach Clinic” зохион байгуулсан. Ирэх 7 хоногоос бид нар Хөвсгөл аймгийг зорьж, сумдын багш нарт очиж сургалтаа зохион байгуулахаар төлөвлөсөн.
Энэ дагуу Хөвсгөл, Эрдэнэт хотод сургалт хийхээр төлөвлөж байгаа. Дараа нь бид нар Увс, Говь-Алтай, Ховдыг хамарсан. Ингээд нэг сургалт хийгээд ерөнхийдөө баруун аймагтаа зохион байгуулаад дуусгах ийм зорилготой байгаа. Орон нутагт очоод, аймгуудад сургалтаа зохион байгуулахаар яг хажуу аймгуудынх нь сумдын багш нар маш их зорьж ирдэг. Энэ нь өөрөө сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд бүүр гүн рүүгээ орж ажиллаж байна гэсэн үг л дээ. Багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн хөгжилд сумдын багш нар илүү өндөр түвшний сургалт аваад эхлэхээр тухайн аймгийн сагсан бөмбөг хөгжихөөс гадна Монголын сагсан бөмбөгийн хөгжил маань маш өндөр хурдацтай хөгжинө өө л гэсэн үг. Тэгэхээр бид нарын баримталж буй бодлого маань багш дасгалжуулагч нараас үүдэлтэйгээр сайн шавь нараа бэлтгэж, ирээдүйн залгамж халаа болсон сайн тамирчин төрүүлэн гаргах зорилгын төлөө юм. Гадны мэргэжилтнүүдээс номын дуу сонсоно гэдэг нь нүд нь нээгдчихсэн юм уу, сургалтаа ихш үр дүнтэйгээр авчхаж байна. Ингээд харахаар илүү нэг шат ахихын зэрэгцээ Монгол дасгалжуулагчдын чадвар ч гэсэн илүү хөгжиж байгаа. Ер нь бол сүүлийн жил Монгол дасгалжуулагчдын чадвар маш сайн болж байгаа гэж харж байна.


Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василас Фрагкиас: Орон нутгийн алслагдсан сумдад зорин очиж, сагсан бөмбөгийн багш нарт мэдлэг туршлагаа хуваалцаж буйдаа баяртай байна
-Дасгалжуулагч нарын чадавхыг дээшлүүлэх сургалтад энэ жил нэлээн олон багш нар хамрагдаж байна. Тэр тусмаа залуу көүч нар их сууж буй нь сайшаалтай. Тэгээд эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Фрэнк Гарсиа, Монгол Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас миний бие, “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагч Thanasis Skourtopoulos гээд дасгалжуулагч бид нар өөрсдөө хөтөлбөрөө бэлдээд аль болох сагсан бөмбөгийн тамирчдын нас насанд нь үр өгөөжөө өгсөн зөв, сайн мэдээллүүдийг өгөхийг хичээж байгаа. Мэдээж энэ нь спортын амин суурь бааз болсон боловсон хүчин буюу ур чадвартай залуу дасгалжуулагч нараа бэлдчихвэл ирээдүйн хүүхэд залууст маш их хэрэгтэй гэж бодож байна. Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн жилээс хэрэгжүүлээд явж байгаа энэ хөтөлбөрийн зорилго нь бид нар орон нутагт бүсчилж хуваагаад, тэгээд тэд нарыг мөн алс хол нутагт сагсан бөмбөгөө зааж буй багш нараа цуглуулаад тэнд “Соach Clinic” сургалтыг хийж байгаа нь нэлээн үр дүнтэй. Яагаад гэхээр алслагдсан сум орон нутгийн багш нарыг бүс бүсээр нь хуваагаад бид нар орон нутгуудаар явж ажиллаж байгаа. Үүний дагуу шинэ мэдээ мэдээллийг түгээх, хэрхэн хүүхдүүдтэй ажиллах, сагсан бөмбөгийн техникээ яаж заах зэрэг маш их мэдээллүүдийг өгч байгаа. Хамгийн гол нь Монгол орны нэлээн олон газруудаар дасгалжуулагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтын ажлаар ингээд явж үзэх боломж бий болж байгаа нь миний хувьд маш гоё, сэтгэгдэл өндөр байна.


Хөвсгөл аймгийн сагсан бөмбөгийн “Хилчин” клубийн дасгалжуулагч Ц.Банзрагч:
-Дасгалжуулагчийн сургалтанд оролцохоор хоймор нутаг Хөвсгөл аймгаас зорин ирсэн. Их олон зүйл сурч, мэдэж авч байна. Анхан шатнаас болон 6-аас 18 насны хүүхдүүдтэй хэрхэн, яаж ажиллах, тэд нартаа юу заах вэ, ямар насны хүүхдүүд ямар түвшинд байх вэ гээд олон олон зүйлийг гадаад мэргэжилтэн дасгалжуулагч нараасаа сурч мэдэж авч байна аа. Миний дасгалжуулдаг U14 насны ангилалд эрэгтэй 10 тамирчин бий. 16-18 насны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг дасгалжуулж байна. Энэхүү сургалтад сууснаараа мөн мэдлэгийн хүрээ тэлж, цааш цаашдаа өөрийгөө хөгжүүлээд илүү олон сайн тамирчдыг бэлтгэн төрүүлэх магадлалтай байна.
Төгсгөлд нь хэлэхэд намайг энэхүү сургалтад дэмжиж оролцуулж байгаа ажлын хамт олон болон Хилийн цэргийн ангийн захирагч, Хурандаа Баасансүрэн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






