
Цагдаагийн Ерөнхий Газараас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ: Цагдаагийн байгууллагад бусдын нэр хүндэд халдсан гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл ирсэн. Мөрдөн байцаах албаны, Хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг. шалгах хэлтэс гомдол мэдээллийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэн Э нь телеграм, вайбер хуудсаар дамжуулан Hero 9911, U Bro, Bruno bro зэрэг хаягуудтай харилцаж улс төрчдийн зураг, дүрс ашиглан эвлүүлэг хийж олон нийтэд зохион байгуулалттай тарааж, тэднийг нийгэмд харлуулан буруу ташаа мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэх үйл ажиллагаа явагдаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож байна.
Иргэн Э-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-р зүйлд заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.






