Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газарт улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар 4601 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4137 хүний амь нас, 405.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3816 нь гал түймэр, 109 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 29 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 57 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл бүртгэгджээ. Бусад 590 нь усны осол, зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах зэрэг дуудлага мэдээлэл бүртгэгдсэн аж.






