
Эх нярайг асаргаа сувилгаагаар салбартаа жишиг тогтоон ажиллаж буй “Энх-Амаржин” эх нярайн сувилахуйн төв эх, хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, эцэг эхчүүдийн хүүхэд асрах боловсрол, мэдлэгийг дэмжих зорилгоор төрөл бүрийн сургалтуудыг зохион явуулж байгаа ба энэ сард “Хэвлийд байхаас нь” сэдэвт 0-2 насны хүүхдийн хөгжлийн онцлог, дэмжих аргуудын талаар танхимын сургалт зохион явуулахаар болжээ.
Сургалтын агуулга:
-Хүүхдийн тархины хөгжлийн үе шатууд
-0-2 сартай хүүхдийн сэтгэлзүйн онцлог
-0-2сартай хүүхдийн биеийн хөгжлийн онцлог
-Хүүхдийн хөгжлийг дэмжих аргууд
Таны хүүхдийн хөгжил ураг байх үеэс эхэлдэг.
Эхийн сэтгэлзүйн байдал, хооллолт, ажил амралтын тэнцвэрт байдал, гэр бүлийн уур амьсгал гээд олон зүйлс урагт болон нярайд нөлөө үзүүлж ирээдүйд хэн болохыг нь тодорхойлж байдаг.
Хүсэн хүлээж буй болон хорвоод мэндлээд удаагүй шинэ хүнийхээ хөгжлийн талаар илүү ихийг танин мэдэж, ойлгож дэмжихийг хүсэж буй ээж аавуудад энэ сургалт зориулагджээ.
Сургалт: 2025.11.27 ны 10:00 цагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн ард байрлах “Энх-Амаржин” сувилахуйн төвийн сургалтын танхимд зохион байгуулагдана.






