Экс Ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг БНСУ-ын зэвсэгт хүчний ашиг сонирхолд нийцээгүй, дайсанд тусалсан үйлдэл хийсэн гэж үзжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын өнгөрсөн 12-р сард онц байдал зарласан хэргийг шалгаж буй прокуроруудын тусгай баг Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл өнгөрсөн 10-р сард Хойд Солонгос руу тагнуулын дронууд хөөргөх шийдвэрээрээ БНСУ-ын зэвсэгт хүчний ашиг сонирхлыг зөрчиж, дайсны ашиг сонирхолд нийцсэн үйлдэл гаргасан гэж үзжээ.
Үүнтэй холбоотойгоор прокуроруудын тусгай баг Юн Сүк Ёл болон тухайн үед Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан Ким Ён Хён, Батлан хамгаалахын Тагнуулын удирдлагын штабын тэргүүн асан Ё Ин Хён нарыг дайсанд тусалсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ.
Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл онц байдал зарлах төлөвлөгөөнийхөө дагуу 2024 оны 10-р сард Пхеньян руу тагнуулын дронууд хөөргөх тушаал өгсөн ба үүгээрээ Пхеньяныг санаатайгаар өдөөн хатгах төлөвлөгөө боловсруулсан байсныг шалгалтын явцад тогтоосон ба прокурорууд Хойд Солонгост унасан тагнуулын дрон нь БНСУ-ын зэвсэгт хүчний нууцууд Пхеньяны гарт орох боломжийг олгосон гэж үзжээ.
Пхеньян өнгөрсөн оны 10-р сард нутаг дэвсгэр дээр нь БНСУ-ын дрон унасан тухай мэдээлж байсан юм.






