Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол хэл хуурын өвийг өвлөн уламжлагч, судлаач, урлаач, тоглооч нарын II дугаар чуулган өнөөдөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвд 08:00–15:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна.
Энэхүү арга хэмжээнд улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэл хуурчид, урлаач, судлаачид оролцож, уламжлалт хуурын татлага, ур хийц, судалгааны чиглэлээр туршлага солилцон, өв соёлоо түгээн дэлгэрүүлж байна.
Монголчуудын хөгжмийн соёл, язгуур уламжлалын үнэт өв болох хэл хуур-ыг хойч үедээ өвлүүлэн түгээх, судлан сурталчлах зорилготой уг өдөр нь соёлын дархлаа, үндэсний бахархлыг бэхжүүлэх чухал ач холбогдолтой билээ.






