
2020 оноос эхлэн Засгийн газар Таван жил тутамд үйл ажиллагааны хөтөлбөр баталж, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээн тодорхойлсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021-2025 онд үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин энэ удаад Г.Занданшатарын Засгийн газар 2026-2030 оны үйл ажиллагааны “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” хөтөлбөрөө танилцууллаа.
Хоёр Засгийн газрын таван жилийн хөтөлбөрөөс эдийн засгийн зорилтуудыг харьцуулан харцгаая.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Таван жилийн хөгжлийн хөтөлбөр:
Монгол Улс эдийн засгаа тэлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлал, зам, тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн хэрэгжүүлсэн.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж,
2023 онд 0.6 сая,
2024 онд 0.8 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын жилийн орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн.
“Мянганы зам” төсөл 21 жилийн дараа амжилттай хэрэгжиж, Монгол Улс бүх аймгаа нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр үргэлжилсэн хатуу хучилттай автозамаар бүрэн холбов.
Чойбалсан, Багануур, Эрдэнэ, Мөрөн, Бөөрөлжүүт, Тосон зэрэг цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүчний эх үүсвэр, хүчин чадлыг 358 МВт-аар нэмэгдүүлсэн.
Ковидын үед эдийн засгийн өсөлт -4.6 хувь болсон байсан бол 2023 онд 7.4, 2024 онд 4.9 хувьд хүрсэн.
Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд болж нэмэгдсэн.
Нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 4,128 ам.доллар байснаас сүүлийн гурван жилд тогтмол өсөж, 2023 оны байдлаар 6,008 ам.долларт хүрсэн, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,890 ам.доллар болсон.
Fitch, S&P, Moody`s зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас 2024 оны зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж “B+, тогтвортой” хэмээн зарласан.
Харин ’’Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр’’ нь үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт 2024 оны сүүлийн хагас жилийн байдлаар дунджаар 34 хувьтай байжээ.
“Хурдтай хөгжлийн төлөө зориг” хамтарсан Засгийн газар, хагас жилийн хугацаанд,
• 21 жил яригдсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын төслийг хөдөлгөж,
• 1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан,
• 1964 оноос судалгааг эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн гэрээг байгуулсан.
• Бөөрөлжүүт, Чойбалсан, Багануур зэрэг эрчим хүчний төслүүдийг гацаанаас гаргаж, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 300МВт-аар өргөтгөх ажлыг эхлүүлсэн.
Гол онцлог болох “Хөгжлийн мега төслүүдээ” гацаанаас гаргаж, урагшлуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөл, эрх зүйн реформ хэрэгжүүлэх хууль, тогтоомжийн төслийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, чуулганаар нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаад огцорсон байдаг.
Тэгвэл Г.Занданшатар Ерөнхий сайд Засгийн газрынхаа ирэх таван жилийн /2026-2030 он/ хөгжлийн төлөвлөгөөг өнгөрөгч ням гарагт олон нийтэд танилцууллаа. “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” хөтөлбөрийн эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн төсөөлснийг харуулья:
Гол зорилтууд нь,
- Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10.7 мянган ам.долларт хүргэх,
- ядуурлыг хоёр дахин бууруулах,
- өрсөлдөх чадварыг дэлхийн 90-д оруулах юм.
- Харин гадаад өрийг 158 хувиас бууруулах,
- уул уурхайгаас хамаарлыг 93 хувиас бууруулахыг тодотгожээ.
Эдийн засгийн шинэчлэлд эрчим хүчний реформ, хөдөө аж ахуйн өөрчлөлт, татварын шинэчлэлийг онцлон, уул уурхайг дэмжин, бусад салбарыг хөгжүүлэхээр төлөвлөж байна.
Хиймэл оюун ухаанаар тендер, хяналтыг ил тод болгох, төрийн албаны шинэчлэл хийнэ.
Ирэх таван жилд зэсийн хайлуулах үйлдвэр (жилд 560 мянган тонн), төмрийн хайлуулах үйлдвэр (1 сая тонн), газрын тос боловсруулах үйлдвэр (1.2 сая тонн) зэрэг мега төслүүдийг ашиглалтад оруулна.
Хөдөө аж ахуйн салбарт боловсруулалтын хүчин чадлыг 50 хувиар нэмэгдүүлж, 53 шинэ үйлдвэр барих, газар тариалангийн талбайг 200 мянган га-аар өргөтгөх, малчдыг дэмжин экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Зарим тоог харуулья:



















